Өдөр бүр ачааг минь үүрсээр

Солонгос, Дэжон / Ким Ми Жон

8,954 үзэлт

Заримдаа би хүнд хэцүү мөчтэй тулгарахаараа “Яагаад би л ганцаараа ингэж зовдог юм бол?” гэсэн бодолд автан, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулдаг байв. Гэтэл надаас ч илүү хүнд ачаа үүрсэн Нэгэн байж шүү дээ.

“Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн, бидний аврал болох Бурхан магтагдах болтугай!” Дуу 68:19

Итгэлийн цөлийг туулах нь бидэнд амаргүй, ямар их ганцаардмал аян зам гэдгийг Бурхан л мэднэ. Тийм ч учраас Бурхан бидний үүрэх ёстой зовлонгийн ачааг өдөр бүр үүрдэг. Үүнийх нь ачаар бид жаахан амсхийж хүч тамираа сэлбэж аваад, тэнгэрийн хаанчлал руу цааш урагшилдаг юм. Хамаг ачааг өмнөөс минь үүрч, авралын замаар газарчлах тэнгэр Эцэг, тэнгэр Эх бидэнд бий.