Бурхан бүгдийг нэвт мэднэ

조회 10,386

Сониуч сэтгэлийн талаар санал асуулга явуулах болгонд байн байн гарч ирдэг нэг асуулт бий.

“Хэрэв та үл үзэгдэгч хүн болбол юу хийх вэ?”

Хүмүүс үүнд янз бүрээр л хариулсан байв. Гэхдээ ер нь “Энэ тэр газраар үнэгүй аялна, хүссэн зүйлээ хүссэн зоргоороо авна, таалагддаг хүнээ дагаж мөшгөнө, аль эсвэл үзэн яддаг хүнээ ихээхэн хохирооно” гэх мэт хариултууд яаж ийгээд л давхардан гарч ирнэ.

Хүмүүс юу ч хийхийг хүссэн бай тэдгээр хариултуудад нэг нийтлэг тал ажиглагддаг. Өөрийг нь хэн ч хараагүй гэж бодох үедээ хүмүүс жирийн үед гаргадгаасаа тэс өөр үйлдэл гаргахыг хүссэн байв. Өдөр тутмын амьдралдаа хуулийн хориг юм уу бусдын харцанд өртөхвий гэж болгоомжлон хийж зүрхэлдэггүй байсан зүйлээ хэн ч харахгүй юм чинь гээд дураараа хийхийг хүсдэг аж.

“Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.” Евр 4:13

Бурханы өмнө үл үзэгдэгч хүн гэж байхгүй юм. Бидний бодол, үг, үйлс бүхнийг Бурхан нэвт шувт харж байдаг (Дуулал 139:1-4). Нуугдсан ч үйлс бүхнийг маань алдалгүй хардаг Бурханыг бодоорой. Бодож тунгаахдаа ч, үйлс гаргахдаа ч Бурханаас заяасан зөн совингоо дагавал нуух юм нэгээхэн ч үгүй.