Өглөөгүүр цэцэг цэцэг рүү уйгагүй очиж балаа цуглуулдаг Бомбус игнитус (Bombus ignitus) гэх нэгэн төрлийн зөгий бий. Бусад зөгийнөөс хамаагүй биерхүү энэ зөгий биетэй нь харьцуулахад хавьгүй жижиг далавчтай. Агаарын хүчний хуулиар авч үзвэл биеийн бүтэц нь нисэхэд төвөгтэй баймаар.
Харин нисэх хүндрэлтэй баймаар далавчтай энэ зөгий яаж нисэж чаддаг юм бол? Далавчных нь дэвэлтэнд л хамаг нууц байдаг аж. Бомбус игнитус бусад зөгий шиг дэвбэл нисэж чадахгүй тул маш хурдтай, өөрөөр хэлбэл секундэд 200 гаруй удаа дэвж, далавчныхаа булчинг хөгжүүлэн, агаарт тогтоход хүндхэн биеэ өдөрт бүр 200 км гаруй зам туулан нисэх чадвартай болгодог ажээ.
Бурханы даалгасан сайн мэдээний ажлыг биелүүлэхдээ бид өөрсдийгөө чадвар муутай гээд ямар ч оролдлого хийхгүй суугаад байгаа юм биш биз. Ур чадварын далавч маань жижиг байж болох ч, энэ нь тийм ч муу хэрэг бас биш. Бал цуглуулахын тулд хамаг хүчээрээ дэвдэг Бомбус игнитус зөгий шиг зорилгынхоо төлөө цаг ямагт зүтгэх аваас боломжгүй зүйл гэж үгүй. Сайн мэдээний зорилгоо тодорхой тавьж, биелүүлэх гэж тасралтгүй хичээвэл Бурхан дотор бид бүгдийг хийж чаддаг болох юм.
“Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” Фил 4:13