Хөгжилтэй аялал

8,835 үзэлт

Нэгэн мэдээ мэдээллийн сэтгүүлээс хүмүүс ямар төрлийн хүнтэй хамт аялалд явахыг хүсдэггүй талаар судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд “Зүгээр л дагаж явдаг”, “Аливаа юманд цаг үргэлж гомдоллодог”, “Өөрийнхөө л бодлыг бусдад хүчээр тулгадаг” гэх мэт иймэрхүү төрлийн хүмүүс дээгүүрт бичигджээ. Таньж мэдэхгүй газар аялж яваа хэрнээ замаа олох гэсэн хичээл зүтгэл ердөө ч гаргалгүй хажуудах хүндээ л хамаг хариуцлагыг үүрүүлэх гэсэн, эсвэл өчүүхэн бага өөрчлөлтийг ч эс тэвчин гомдол дургүйцэл гаргадаг хүнд хамт яваа хүн нь дуртай байхгүй шүү дээ. Очихыг хүсэх газар, идэхийг хүссэн хоол хүнс гээд харилцан адилгүй нөхцөл байдал үүсээд ирэхээр өөрийнхөөрөө зөрүүдэлдэг хүнтэй хамт аялна гэдэг нээрээ л амаргүй шүү дээ.

“ “Жинхэнэ аялал гэдэг бол шинэ шинэ, гоё гоё газрыг үзэж сонирхохдоо биш харин шинэ харц бий болгоход оршдог.” Зохиолч Марсель Пруст

Бусадтай цуг аялан яваа цаг мөчөө утга учиртай байлгахыг хүсвэл санаа тавих, хүндлэх, ойлгох, буулт хийх гээд олон сайхан чанар хэрэг болно.

Сүнсний ах эгч дүү нартайгаа хамт тэнгэрийн хаанчлалыг зорин яваа бидний байдал аялж яваатай л адилхан. Аяллын явцад гэнэтийн аадар бороотой таарч ч мэднэ, буруу замаар ороод холуур тойрох нь ч бий. Тийм мөчид дургүйцэл гомдол гаргах юм уу эсвэл бусдад хариуцлагаа тохох гээд байвал уг аялал бүр ч төвөгтэй болоод ирнэ биз.

Библийн үгийг луужин болгож, итгэлийн зүг чигээ нягтлан, өөрийнхөө бодлыг бусдад тулгахаас илүүтэй бусдад санаа тавьж, буулт хийх замаар ах эгч дүүгийнхээ үгэнд чих тавих аваас бидний аялал үр өгөөжтэй, хөгжилтэй байх болно. Юу юунаас илүүтэй Бурхан бидэнтэй хамт байгааг бүү мартаарай. Бурхан зөв замаар газарчилж, өдөр бүр амийн усны үгээрээ шинэ эрч хүч бидэнд хайрладаг юм чинь бидний аялал баярлууштай, талархууштай аялал биш гэж үү!