
“Хэрэв та аз жаргалтай байвал бусдыг аз жаргалтай болгож чадна. Бусдыг аз жаргалтай байлгавал та өөрөө бүр ч аз жаргалтай байх болно.” Глейм (Германы яруу найрагч
Хойд европчууд хүүхдүүдээ сургахдаа “Жантегийн хууль”-ийг онцолдог байна. Энэ нь Скандинавт уламжлагдан ирсэн нийтлэг хууль юм. “Жанте” гэдэг нь Америкт Жеймс гэдэг шиг түгээмэл нэр бөгөөд “эгэл жирийн хүн” гэсэн утга агуулж байдаг аж. Хойд европчуудын сэтгэл оюунд гүн гүнзгий суучихсан байдаг тэрхүү хуулийг доор сийрүүлье.
“Өөрийгөө онцгой гэж бүү бод, өөрийгөө бусадтай ижил байр суурьтай гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү ухаалаг гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү байр суурьтай гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү мэддэг гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү чухал гэж бүү бод, өөрийгөө бүхнийг чадагч гэж бүү бод, бусдыг дооглон бүү инээ, хэн нэгэн өөрийг чинь халамжилна гэж бүү бод, бусдад заах гэж бүү оролд.”
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд нь онцгой санагддаг. Гэвч тэд хүүхдүүдээ эгэл жирийн хүн болгож хүмүүжүүлэхийг хичээж байгаагийн учир нь хүүхдүүдээ бусдаас илүү гараасай, өөрийгөө бусдаас илүү гэж бодоосой гэж хүсдэгт биш харин бусдыг хүндэлж, бусдыг анхаарч халамжлаасай, ингэх нь илүү үнэ цэнэтэй гэж үздэгтэй холбоотой. Аз жаргалын индекс өндөртэй Хойд Европын ард түмний хувьд аз жаргал ямар нэг онцгой зүйлд биш харин эгэл жирийн амьдрах гэсэн хүсэл эрмэлзэлд оршдог.