Минимумын хууль

12,079 үзэлт

Өнгөцхөн харахад байгалийн орчин нөхцөл сайтай байдаг юм шиг ургамлууд санаснаас тааруухан ургах тохиолдол байдаг. Германы ургамал судлаач, химич эрдэмтэн Юстус фон Либих хийсэн судалгаагаараа аливаа ургамалд шаардлагатай шим тэжээлийн дундаас хамгийн бага хэмжээтэй элементээс болж ургалт нь удаашрах уу эсвэл зогсонги байдалд орох уу гэдэг нь хамаардгийг олж илрүүлсэн байдаг. Азот, фосфорын хүчил, кали зэрэг гурван шим тэжээллэг бодис ургамлын өсөлтөд шаардлагатай байдаг ч азотын элемент дутагдвал фосфорын хүчил, кали хоёр хичнээн баялаг байсан ч аливаа ургамал азотоо шавхаж дуусаад цаашид ургахаа болино гэсэн үг аж. Энэ бол “Минимумын хууль” юм. Нөгөөтэйгүүр бордоогоор бордож, дутагдалтай шим тэжээлээ нөхөх төдийд л ургамал суга суга ургадаг байна.

Итгэл чинь зогсонги болчихоод байгаа мэт санагдсан үедээ өөрийгөө эргэн нэг хараарай. Хайр, даруу байдал, тэвчээр, урам зориг, дөлгөөн зан гэх мэтээс аль нь арай дутагдалтай санагдсаныгаа Бурханы сургаалаар дүүргэж, хэрэгжүүлбэл улам илүү бат бөх, улам илүү төлөвшсөн итгэлтэй болж чадах юм.

“Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад, тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.” Ефе 3:17-19