
Өвлийн нэгэн өдөр сүрэг зараа биеийн дулаанаа хуваалцаж, дулаацахаар бөөгнөрөв гэнэ. Тэгтэл бие биедээ ойртох тусам хурц өргөс нь нэг нэгнээ улам бүр хатгаж өвтгөнө. Өвтгөн барин хэд хэдэн оролдлого хийсний эцэст тэд дулаацах хэмжээнд ойр, гэхдээ бие биенээ өвтгөхгүйн тулд зохих хэмжээнд зай барих ёстойг олж мэджээ.
Уг ёгт үлгэрээс үүдэлтэй “зарааны дилемма” хэмээх ойлголт нь гэр бүлийн амьдралд ухаалаг сургамж өгдөг. Хүмүүн бид ойртох тусам бие биенээ ямар ч утга учиргүйгээр шархлуулж гомдоох нь энүүхэнд. Гэхдээ хүндэтгэлтэй, халамжсанаа тавьж хайрлавал гэр орон маань амар тайванболно.
Энэ сард дулаацах хэмжээнд ойр дотно, мөнүргэлж хүндэтгэлтэй хандан зарааны хайрлах аргыг туршаад үзээрэй.
- Зөвлөмж
- Хурц ширүүн үгийн оронд эелдэг үг хэл
- Үглэхийн оронд тэвчээртэйгээр ажигла
- Бие биенийхээ сонголтыг хүндэтгэ
- Бусадтай харьцуулахгүйгээр давуу талыг нь магт
- Бодол санаагаа тулгалгүйгээр хэлж ярь
- Хөндлөнгөөс оролцохгүйгээр санаа тавьдгаа харуул