Миний мөрөөдөл

5,479 үзэлт

1952 онд Шинэ Зеландын хамгийн алдартай уулчин Эдмунд Хиллари шаргуу бэлтгэл хийснийхээ эцэст Эверестэд авирах оролдлого хийсэн боловч бүтэлгүйтжээ.

Тэгтэл хүмүүс түүнээс ийн асууж гэнэ.

“Та Эверестийн оргилд гарах ямар хэцүү, ямар аюултайг нь мэдсэн юм чинь дахиж авирахгүй биз дээ?”

“Үгүй дээ, би дахиад оролдоно. Яагаад гэвэл Эверестийн өндөр нь хэвээрээ байгаа, харин миний мөрөөдөл улам л өссөөр байгаа.”

Дараа жил нь тэрээр Эверестийн оргилд хөл тавьсан анхны хүн болсон гэдэг.