Нэгэн чадварлаг харваач байж гэнэ. Гэвч тэрээр тэмцээний явцад алдаа гаргаж аваргын цомоо алдсанаас хойш дахин ур чадвараа үзүүлж чадахаа байв. Нэг өдөр дасгалжуулагч нь ийн хэлэв.
“Одооноос та өдөрт ганц л сум харвана шүү.”
Дасгалжуулагчийнхаа үгийг тэрээр ойлгоогүй ч ямар нэг хүсэл байгаа гэдэгт итгэн, өдөрт нэг удаа нумаа татан байг яг чиглүүлэн харвадаг байлаа.
Дараагийн тэмцээндээ тамирчин ялалт байгуулав. Тэгээд дасгалжуулагчаасаа яагаад өдөрт ганцхан сумаар бэлтгэл сургуулилт хийлгэснийг нь асуужээ.
Тэгэхэд дасгалжуулагч “Хэрэв олон сумаар бэлтгэл хийвэл энэ удаа алдсан ч дахин боломж байгаа гэж бодон анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг. Харин ганцхан сумтай бол одоо л чадахгүй бол дахиж боломжгүй гэж бодоод чадах бүхнээ хийнэ. Цаашдаа ч ийм бодлоор бэлтгэл сургуулилт хийвэл ур чадвараа бүрэн гаргах боломж байна” гэж хариулжээ.