Хэнри Фордын сэтгэлийг нээсэн багш

5,531 үзэлт

Хенри Форд (1863-1947) нь дэлхийн автомашин үйлдвэрлэгч “Форд” компаниийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр тэрбумтан болсон ч тухайн үед нь олон хүн түүнээс хандив туслалцаа хүсэж, зовоох болов. Нэг удаа тэрээр хөдөөний жижигхэн сургуулийн багшаас нэг захиа хүлээн авчээ. Хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээл ороход хэрэгтэй төгөлдөр хуур сургуульд нь байхгүй тул авахад тус болооч гэсэн агуулгатай захидал байв. Форд хүсэлтийнх нь хариу болгон 100 доллар илгээж гэнэ. Уг нь төгөлдөр хуур авахад хаанаа ч хүрэхгүй мөнгө байж. Тэгтэл хэдэн жилийн дараа нөгөө багшаас дахиад захидал ирэх нь тэр.

Захидалд ийн бичсэн байв. “Бид таны явуулсан мөнгөөр газрын самрын үр аваад, түүнийгээ сургуулийнхаа хажуугийн талбайд тарьж суулгасан. Тэгээд сурагчидтайгаа хамтран арчилж тордон ургуулж, хураасан ургацаа зарж, үлдсэн ашгаа олон жил цуглуулж хуримтлуулсны эцэст төгөлдөр хуур авч чадлаа. Баярлалаа.”

Фордын сэтгэл тун их хөдөлжээ. Учир нь өнгөрсөнд хаа нэгтээ хандив явуулахаар нөгөөдүүл нь голдуу мөнгөний хэмжээнд гомдоллох юм уу эсвэл бүр ямар ч хэл үггүй алга болчихдог тохиолдол гардаг байж. Форд уг багшид хариу захидлын хамт хэдэн ч төгөлдөр хуур аваад, цаана нь үлдэх хэмжээний их мөнгө хандивлав. Мөн тусламж дэмжлэг хэрэгтэй үед нь хэзээд туслахад бэлэн гэдгээ амлав. Бага мөнгө байсан ч талархан хүлээн авч, сайхан мэдээ дуулгасан тэр багш Хенри Фордын сэтгэлийг ийнхүү цэлийтэл нээсэн гэдэг.