Хэцүүг даван туулах шилдэг арга

459 Үзсэн тоо

Алдарт инээдмийн жүжигчин Чарли Чаплин тайзан дээр олон хүний өмнө хэдэн ч удаа тоглож байсан, тэр болгондоо жүжгийнхээ үгийг нэг бүрчлэн цаасан дээр бичдэг байжээ. Тэрээр тайз дэлгэцийн ажилд гаршсан нэгэн хэдий ч тайзан дээр гарахаараа л далайн өвчин туссан мэтээр дотор нь муухайрдаг байсан гэнэ. Олон алдартай титэм үг үлдээсэн Их Британийн ерөнхий сайд Бенжамин Дисраэли ч мөн “Олны өмнө үг хэлж байснаас морин цэргийн командлагч байсан нь дээр” хэмээн сэтгэлийн зовлонгоо уудалж байсан гэдэг.

Цагтаа нэгэн үеийг эзэгнэж байсан нэр алдартангуудад ч бүгдэд нь зовлон байсан. Гэвч зовлон бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрсэн тэдний нууц юу юм бол? Тэдний амжилтын нууц нь өгөгдсөн боломжоос зайлсхийхийн оронд нүүр тулж, боломжоо илүү идэвхтэй ашигласанд байв. Тэд алив бэрхшээлийг даван туулах хамгийн шилдэг арга нь туршлага хуримтлуулах гэдгийг ойлгосон аж.

Модон хэл, айдастай зүрх, завгүй амьдрал…

Бид ч сайн мэдээ тунхаглах үүргээ биелүүлэх явцад дор бүрнээ бэрхшээлтэй тулгардаг. Гэсэн хэдий ч хэцүү гэж халган, хойш суухын оронд олдсон боломжоос тас зуурч, зориг гарган оролдоод үзэх нь бэрхшээлийг даван туулах арга зам юм. Талархууштай нь бидэнд сайн мэдээний боломжийг маань амжилтанд хүргэх тусламжийн мутар үйлчилдэг нь Бурханы цутган буулгасан сүүлийн бороо Ариун Сүнс юм шүү дээ.

Бурханы соёрхсон сайн мэдээний боломжуудаас тас зуурч, тэнгэрийн хаанчлалд бидний төлөө зэхэгдсэн алив ерөөлийг хүлээн авах хүүхдүүд болцгооё.