Сайхан, баяр хөөртэй сайн дурын үйлс

Мелисса Хутчинс / АНУ, MD Балтимор

5,005 үзэлт

Английн Хатан хаанаас сайн дурын ажлын шагнал авсныг тэмдэглэх үйл ажиллагаан дээр АНУ-ын Зүүн эрэг дэх Бурханы сүм нийгэмд тустай хэд хэдэн арга хэмжээ зохиосон юм. Балтимор сүмийнхэн “Мөнгөн булгийн үүрийн туяа” ахмадын асрамжийн төв дээр очиж урлагийн тоглолт хийж, тэнд амьдардаг ахмад настнуудад урам хүч өглөө.

Тэндхийн хөгшид алга ташин, хөлөө товшин баяр хүргэн, биднийг дагаж дуулж байсан юм. Нэг ахмад бүр босож, манайхны нэгийнх нь гараас бариад бүжиглэж гарав. Тэндхийн ахмадууд биднийг ирсэнд ихэд баярлан, бас дахиад хэзээ ирэхийг минь асууна. Бид хэд инээмсэглэн удахгүй дахиад ирнэ гэж амласан юм. Үнэхээр хөгжилтэй байсан тул бид ч дахиж очихыг хүссэн юм.

Бурханы сүмд явдаг болохоосоо өмнө би өөр нэг байгууллагатай сард нэг удаа ахмадын асрамжийн газраар очдог байхдаа хэзээ ч тийм жинхэнэ аз жаргалыг мэдэрч байгаагүй билээ. Шударга хэлэхэд, би гэрийн даалгавраар шалтаглан, тийшээ явмааргүй санагддаг байсан юм. Ээж маань намайг явахыг шаардсан тул ямар ч аргагүй би очиж байсан. Тийшээ очих бүрд гуниг төрдөг байв.

Харин Бурханы сүмийнхэнтэй цуг асрамжийн төв рүү очиж, нэг удаа арга хэмжээнд оролцож үзсэнээс хойш ийм ажил нь нэг их хэцүү зовлонтой ажил үүрэг биш гэж мэдэрсэн юм. Бурхан зүрх сэтгэлд минь итгэл найдвар, хайр суулгаж өгсөн болохоор үнэхээр хөгжилтэй бас баяр хөөр болсон ажил байв. Би Бурханы гэрлийг гаргахын төлөө цаашдын арга хэмжээнүүдэд үргэлжлүүлэн оролцохыг хүсэж байна. Тэгээд Бурханаас авсан хайр, баяр хөөрөө ертөнцтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна.