
Францын буудлагын спортын тамирчин Вероника Жирардет 2 насандаа хавдрын улмаас өрөөсөн нүд нь сохорсон ажээ. Тэрээр 16 настайдаа ааваасаа буудлагын спортын талаар сурч, улмаар 4 удаа дэлхийн аваргын шагнал хүртсэн байна. Тэрээр бусдын хувьд сул тал байсан бэрхшээлээ үл тоон, ийм онцгой амжилт гаргасан нууцаа ийн илчилжээ.
“Буудлага гэдэг бол харааны асуудлаас илүү анхаарал төвлөрөлтийн асуудал л даа. Аав маань надад хүч өгч, намайг үүнийг хийж чадна гэдэгт итгүүлсэн.” Буудлагын тамирчин өгүүлэхдээ өөд болсон аавыгаа өөрийг нь харж байгаа гэж бодон, дараагийн буудлагын тэмцээнд хамаг чадлаараа сайн оролцох шийдвэр гаргасан гэнэ.