“Тэгэлгүй яахав”гээрэй!

395 үзэлт

Хэн нэгэн танаас тусламж хүсэхэд, эсвэл ямар нэг санал тавихад энгийнээр “За” гэж хариулах нь зүгээр л дээ. Гэхдээ “Тэгэлгүй яахав!” гэж хариулах нь бүр ч илүү утга учиртай байж мэдэх юм. Энэ үг энгийн тохиролцооноос давсан утгатай төдийгүй “Таны хувьд татгалзах шаардлагагүй” гэсэн мессеж дамжуулдаг. Ийм сэтгэл нөгөө хүний тухайд бол хүсэлтийг нь хүлээн авсанд талархаад зогсохгүй бүр чин сэтгэлээсээ баярлуулдаг. Ийм дулаан сэтгэл өөрөө хариу сайхан сэтгэл гаргах урам болдог.

Энэ сард хайртай гэр бүлдээ “Тэгэлгүй яахав!” гэж баяр хөөртэйгөөр хариулж, чин сэтгэлийн уриалагхан сэтгэлээс гардаг баяр хөөрийг мэдрээрэй.

Зөвлөмж
Гуйлт хүсэлтэнд хариу өгөхдөө
“Та надад нэг аяга ус авчраад өгөхгүй юү?” “Тэгэлгүй яахав!”
Хэн нэгний бодол санаатай санал нийлэх үед
“Би ингэж л бодож байна. Энэ дажгүй байна уу?” “Тэгэлгүй яахав!”
Ямар нэг санал хүлээн авахдаа
“Ням гарагт явган аялал хийх үү?” “Тэгэлгүй яахав! Ёстой сайхан санаа байна.”
Хэн нэгний үзэл санааг батлахдаа
“Эрүүл мэнд ч үнэхээр хамгийн чухал нь шүү.” “Тэгэлгүй яахав, ёстой юунаас ч илүү чухал.”
Хэн нэгний санаа сэтгэлийг ойлгохдоо
“Үнэхээр сэтгэл хөдөлгөм байгаа биз?” “Тэгэлгүй яахав, намайг бараг л уйлуулсан.”