Яаж ч түлхсэн унадаггүй, босоод л ирдэг дондогмаа. Дондогмаа унах нь уу гэтэл эргээд л босоод ирдгийн учир нь, хүндийн төв нь ёроолд нь байдаг учраас тэр гэнэ.
Хэрэв хүндийн төв нь орой дээрээ байсан бол дондогмаа хэзээ ч эгц босоод ирж чадахгүй. Эх бие нь доош татагдаад, хичнээн их хичээсэн ч унаад өгөх байсан.
Бидний сэтгэлийн төв ч мөн өндөр дээр байх юм бол итгэл маань эгц босоо байж чадахгүй ээ. Учир нь хүний сэтгэл дээшээ бардам байх тусам улам л доошоо унадаг.
“Ихэмсэг сэтгэл гэдэг нь гонсойх сэтгэл юм.” Эхийн сургаалаас
Дургүйцэх зүйл ихсээд ирвэл энэ нь таны сэтгэл бардам байгаагийн шинж. Итгэлийн замдаа унах аюултайн шинж тэмдэг.
Ихэмсэг сэтгэлээ татаад, Бурхан шиг үргэлж үйлчлэх сэтгэлтэй, даруу сэтгэлтэй байж гэмээнэ хэн нэгэн хажуугаас түлхлээ гэхэд уналгүй тэнцвэрээ олж, итгэлээ хадгалж чадах юм. Хэсэг догонцож байгаад буцаад л босоод ирдэг сүнслэг дондогмаа болж чадах билээ.