Нэг улсын цэрэг тулаанд ялагдчихаад бараг л сүйрэх шахаж гэнэ. Арайхийн амь үлдэж, үлдсэн цэргүүдтэйгээ цуг агуйд нуугдсан жанжин ичсэндээ өөрийгөө хөнөөхөөр шийдэж илдээ хуйнаас нь сугалж гэнэ.
Тэгтэл тэрээр агуйн аман дээр шүлсээ ээрэх аалзыг олж харжээ.
Өнөөх аалз салхинаас болоод нэхэж буй эгнээгээ алдаж орхижээ. Тэгсэн хэрнээ өнөөх аалз бууж өгөлгүй оролдсоор эцэст нь долоо дахь удаагаа арай гэж нэг юм нэхэв гэнэ.
Жанжин энэ бүхнийг ажиглаад илдээ хуйнд нь хийгээд босов.
Тэрээр “Би чинь нэг л удаа бүтэлгүйтсэн шүү дээ” гэж боджээ.
Тийнхүү тэрээр зориг орон, тулааны талбар руу эргэж очив. Энэ удаад түүний цэрэг агуу ялалт дагуулжээ.