Эзний сэтгэл

8,682 үзэлт

“Ромчуудын түүх” хэмээх бүтээлээрээ алдартай Японы зохиолч Нанами Шионо “Ромын эзэнт гүрэн хүчирхэг байсан хэдий ч мөхсөн гол шалтгаануудын нэг нь улс орноо хамгаалж байсан цэрэг дайчдын дийлэнх нь хөлсний цэргүүд байсан” хэмээн тэмдэглэжээ. Цэргүүдийн хувьд өөрсдийн эх орноо хамгаалж байгаа хэрэг биш учраас үүрэг хариуцлагаа ухамсарлах тал дээр учир дутагдалтай хандаж байв. Иймд Ромын хүч сулрахад хүрчээ.

Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Чан Ху эзэн хүн болон замын аянчны ​​ялгааг дурдахдаа “Гэрийн эзний хараа хяналт байхгүй айл өрх хэзээ нэгэн цагт нурна” гэсэн байдаг. Тэрээр тухайн улс орны эзэн нь болсон ард түмний хувьд эзний сэтгэл чухал байдгийг ийн онцолсон байна.

Хэдий нэг гэрт байсан ч гэрийн эзэн, замын аянчин хоёрын байр суурь тэс өөр. Аянчны хувьд түр байрлаж байгаад л явчихна. Харин эзэн хүн бол өрх гэрийнхээ бүх зүйлд санаа тавьж, зохицуулах үүрэгтэй байдаг. Бурхан бидэнд үзэсгэлэнт тэнгэрийн орныг, үнэлж баршгүй тэнгэрийн хаанчлалын өвийг соёрхсон. Бидэнд соёрхсон тэнгэрийн өвийг эзний сэтгэл ухамсартай байж л бид эцсээ хүртэл нандигнаж чадах юм. Хэрэв эзний сэтгэл үгүй бол өчүүхэн бага ажил байсан ч хийхээс төвөгшөөж, гомдоллож гоншгонон, эцэст нь тэнгэрийн хаанчлалын замаас ухарч няцаж мэднэ, эсвэл тэнгэрийн үнэт өвөө хүчирхийлэгч хүмүүст алдаж ч мэднэ.

Эзэн хүний хувьд гэр оронд нь болж буй бүхэн өөрт нь хамаатай байдаг. Бид ч мөн өөр хэн нэгнийг хийнэ гэж хүлээхийн оронд өөрсдийгөө тэнгэрийн хаанчлалд бэлтгэх ёстой. Тэнгэр Эцэг Эх, тэнгэрийн хайртай ах эгч дүүстэйгээ үеийн үед хамт байх тэнгэрийн хаанчлалын төлөө баяр хөөр, талархах сэтгэл тээн сайн мэдээний ажилд манлайлан оролцох тэнгэрийн хаанчлалын жинхэнэ эзэд нь болцгооё.

“Бусдыг ажиллахгүй байна гэж гомдоллолгүй, өөрийн хийх ажилдаа л итгэмжтэй байцгаая. Эзний сэтгэлээр ажил хийх юм бол хэцүү биш баяртай сэтгэлээр хийж чадна.” Эхийн сургаал 6