Хүн төрөлхтний авралыг хурдан гүйцэлдүүлэх сүнслэг систем

7,875 үзэлт

График боловсруулах нэгжийн GPU (Graphic Processing Unit) хэрэглээ жил ирэх тусам эрс нэмэгдэхийн хэрээр IT компаниудын сонирхлыг татаж хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна. GPU нь томоохон мэдээлэлд анализ хийх байдлаар цаг уурын өөрчлөлтийг урьдчилан таамаглах, криптограф буюу шифрлэлтийг тайлах зэрэг янз бүрийн салбарт хэрэглэгддэг төдийгүй бие даасан тээврийн хэрэгслийг бодит болгож өөрчлөх систем гэж онцолдог.

Нэрнээс нь харахад компьютерийн график боловсруулахад туслах эд анги болон бүтээгдсэн GPU нь өдөр ирэх тусам боловсронгуй болж, нарийн төвөгтэй график чанарыг хурдан шуурхай боловсруулах үүднээс тооцоолох хүчин чадлыг сайжруулах зорилгоор технологи хөгжсөөр байна. GPU-н хүчирхэг тооцоолох хүч нь их хэмжээний давтамжтай сургалтыг нэгэн зэрэг боловсруулж чаддаг бөгөөд ялангуяа AI буюу Хиймэл оюун ухааны салбарт онцгой хүчин чадлаа харуулсан. Хиймэл оюун ухаан 100 дүрсийг сурахад энгийн 16000 компьютер хэрэглэж байсан бол үүнтэй харьцуулбал GPU ашигласнаар гуравхан компьютер байхад л хангалттай.

Үүний нууц нь мэдээлэл боловсруулах аргад байгаа юм. Ердийн компьютерийн төв процессор (CPU) үйлдлийг нэг нэгээр нь ээлж дарааллаар боловсруулдаг бол GPU нь хэдэн зуу, хэдэн мянган цөмүүд (core) үйлдлийг зэрэг гүйцэтгэдэг. Энэ үйл явцын тухайд нэг мотоциклоор 20 пицца хүргэхийн оронд 20 мотоциклд нэг нэг пицца ачин хүргэхтэй адил юм. Энэ утгаараа их хэмжээний ажил гүйцэтгэхэд хавьгүй хурдан, үр дүнтэй байдаг аж.

Бурхан Өөрийн хүүхдүүддээ бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглаарай гэсэн үүрэг өгсөн. Тэрхүү үүргийг түргэн гүйцэлдүүлэх арга нь маш энгийн. Нэг ч хүн үлдэлгүйгээр бүгд хамтдаа хийх. Нэг хүн 100 хүнд үгийг тунхаглахаас илүүтэйгээр 100 хүн тус бүр нэг нэг хүнд Бурханы үг тунхаглах нь хамаагүй хурдан бас үр дүнтэй шүү дээ. Дэлхий дахины тэнгэрийн гэр бүлүүд хүн нэг бүр сайн мэдээний үүргийнхээ төлөө хөдлөх үед сайн мэдээний систем үр дүнтэй ажиллаж, хүн төрөлхтний аврал бодитоор биелэх болно.