“Apple” компанийг үндэслэгч Стив Жобс шинэ санаа олохын тулд алхах зуураа уулзалт хийдгээрээ алдартай нэгэн. Виржин группын (Virgin Group) ерөнхийлөгч Ричард Брэнсон ч мөн салхилангаа хурал хийх дуртай байв. Фэйсбүүкийг санаачлагч Марк Зукерберг чадварлаг боловсон хүчнийг ажилд шалгаруулж авахдаа тэднийг ойд урьж, агаарт алхангаа ярилцлага хийдэг аж. “Google”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Та ямар нэг зүйлийн талаар бодохыг хүсвэл алх” гэж хэлсэн гэнэ. Америкийн Цахиурын хөндийд салхилангаа хурал хийдэг компаниуд ч олон байдаг.
Амжилтанд хүрсэн хүмүүс агаарт алхангаа уулзалт хийхийг илүүд үздэг шалтгаан бий. Алхахад тархины эд эсүүд хүчилтөрөгчөөр хангагдан, анхаарал төвлөрөлт нэмэгддэг аж. Байгалийн өнгө үзэмж юм уу ямар нэг материаллаг зүйлийн хажуугаар өнгөрөхөд хүний тархи байнга цочролд орж, сэтгэхүй сайжирдаг байна. Алхах нь эрүүл мэндэд тустайгаас гадна хэн нэгэнтэй зэрэгцэж алхах нь бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцах боломж олгодог бөгөөд энэ нь хүний ярианы цар хүрээг тэлж өгдөг. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар ердөө 12 минут алхахад хүний сэтгэл санаа сэргээд ирдэг гэсэн үр дүн гарчээ. Алхахын эдгээр давуу талууд алив уулзалтыг илүү үр дүнтэй болгодог.
Заримдаа та яагаад гэр бүлийнхэнтэйгээ цуг ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж болохгүй гэж? Тайван алхах зуураа өрнүүлсэн яриа хөөрөө тийм ч утга учиртай биш мэт санагдаж болох ч санаснаас хавьгүй олон давуу тал байдаг ажээ.