101 дэх оролдлого

8,048 үзэлт

Нэгэн сурвалжлагч эрдэмтэн, улс төрч, дипломатч гэдгээрээ танигдсан Бенжамин Франклинаас ийн асуужээ.

“Та олон саад бэрхшээлтэй тулгарсан ч яаж бууж өгөлгүйгээр зорилгодоо хүрч чадсан юм бэ?”

Тэгэхэд Франклин ингэж хариулжээ.

“Та чулууны дархны ажлыг анзаарч байв уу? Тэрээр чулуунд ямар ч ан цав харагдахгүй байхад яг нэг л газартаа дор хаяж 100 удаа алхаар цохих хэрэг гарна. Гэтэл 101 дэх оролдлого дээр нь тэр чулуу хагардаг байна. Энэ нь чулууг 101 дэх оролдлого дээрээ маш хүчтэй цохисноос болсон биш, харин өмнө нь 100 удаа цохисноос болж хагарч байгаа хэрэг л дээ.”

Хүссэн үр дүндээ хүрье гэвэл бидэнд тэвчээр шаардагдана. Сайн мэдээ тунхаглах ажил ч мөн ялгаагүй. Бүх зүйл бидний санаснаар болдоггүй болохоор сэтгэл дундуур байх үе ч бидэнд бий. Гэхдээ бэрхшээл нь бидэнд сайн мэдээний сайхан үр жимс гаргахад шаардлагатай үйл явц болж өгдөг. Таны бууж өгмөөр санагдах үе магадгүй 100 дахь оролдлого чинь байж магадгүй юм. Тэвчээртэй байж, 101 дэх оролдлогоо хийх юм бол сайн мэдээний арвин их үр жимс хурааж авна гэж найдаж байна.

“Тэвчээртэй хүн хүссэн бүхнээ гартаа оруулж чадна.” Бенжамин Франклин