
Манай Сион Гимхэ хотын Жанюү дүүргийн хөл хөдөлгөөнтэй Юүлха кафейн гудамжинд цэвэрлэгээ хийх болсон юм. Энэ бол байнга л цэвэрлэх шаардлагатай нутаг дэвсгэр л дээ. Ресторан цайны газраас эхлээд олон дэлгүүр хоршоотой.
Төд удалгүй бид цэвэрлэгээгээ эхэлж, бидний гарт байсан шуудай сав хогоор дүүрэв. Олсон бүх хогоо түүж хийсэн болохоор арга ч үгүй биз. Бид бүгд л баярлалдан хог түүж, нөгөө түүсэн хогоо эрдэнэ олсон аятай л шуудайлж гарна.
“Энд нэг байна. Өө, тэнд нэг байна!”
Энд тэндгүй сэтгэл нь хөдөлсөн, баярласан дуу хоолойг сонсоод би хажууд байсан эгч дүүдээ “Энэ дэлхий дээр хог олчихоод баярладаг цорын ганц хүмүүс манай сүмийнхэн байх аа” гэж хэлээд бөөн инээдэм болов.
Тэр үеэр хүмүүс хууль бусаар хоол хүнсний хаягдлаа гаргаж шидээд байна гэсэн мэдээг аваад нутгийн хэдэн албан хаагчид ирсэн байв. Бид тэдэнтэй хамт хог цэвэрлэнгээ санаанд оромгүй олон хүнд Бурханы яруу алдрыг гаргалаа.
Эрдэнэ эрж хайх мэт баяр хөөртэй сайн дурын ажил дууссаны дараа эргэж харахад Юүлха голын ойр орчим цэв цэвэрхэн болчихсон, хэн нэгний нуусан эрдэнэ лүгээ гялалзан байлаа.