Нэг алхам ойрт!

8,003 үзэлт

“Юу” гэдэг нь үл мэдэгдэх зүйлийн талаар лавлахдаа хэрэглэдэг асуух төлөөний үг. Энэ нь ихэвчлэн сониуч зан төрүүлж, бидний туршлага, бодол санаа, мэдрэмжийг аяндаа илчилдэг асуултуудад гардаг үг. Иймэрхүү асуултаар дамжуулан бид бие биенээ илүү гүн ойлгодог. Асуулт нь ярианы үүд бол “юу” гэдэг нь яриа хөөрөөг нээж өгдөг түлхүүр.

Энэ сард гэр бүлээсээ “юу” гэж эхэлсэн асуултуудыг асууж үзээрэй. Та өмнө нь хэзээ ч мэдэхгүй байсан зүйлсээ нээж, энэ үйл явцад арай дотно болж магадгүй юм.

Зөвлөмж
“Юу” орсон асуулт асуугаарай.
Өнөөдөр юу танд сайхан санагдав?
Өнөөдөр юунд талархууштай байв?
Юу идмээр байна вэ?
Юу таныг аз жаргалтай болгодог вэ?
Бидний нийтлэг тал юу гэж та бодож байна вэ?

* Асуусны дараа хариултыг нь анхааралтай сонсохоо мартуузай.