Хүмүүс ямар нэг зүйл худалдаж авахдаа хэрэв тэр нь энгийн бараа бүтээгдэхүүн бол нэг их ач холбогдол өгөлгүй ганц нэг зүйл дээр нь анхаараад л шууд авчихдаг. Харин өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний тухайд бол худалдаж авах эсэхээ шийдэх хэцүү байдаг мэт. Дараа нь ямар нэг эвдрэл гэмтэл гарчих вий гээд нэг бүрчлэн сайтар шалгана. Мөн худалдан авагчдын дийлэнх нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг харгалзах нь бий.
Тэд чухал үнэ цэнэтэй эрүүл мэндтэй холбоотой асуудал дээрээ бол бүр ч нухацтай хандаж, аль эмнэлэг нь өвчнийг нарийн ширийн оношилж, эдгээж эмчилж байгааг энэ талын туршлагатай хүмүүсийн амнаас сонсох гэдэг.
Үхэл амьдрал гэсэн амин чухал асуудал дээр анхаарал хандуулж буй Библийг анхлан суралцагчид ч мөн ялгаагүй. Тэд авралын үнэнийг хаанаас олж, тэнгэрийн хаанчлалын ерөөлийг хэрхэн авах бол оо гээд ихээхэн сониучирхдаг.
Харин тэдний мэдэхийг хүссэн зүйлийн хариултыг бид өгч чадна шүү дээ. Бид шинэ гэрээн дэх Ариун Сүнсний гайхамшигт үйл хэргийг биеэрээ мэдэрч туршлагажсан болохоор энэ эрин үед Бурханд дуудагдсан “үнэний гэрчүүд” билээ.
Бурханд түрүүлж дуудагдсан хүмүүсийн хувьд бидний эрхэм үүрэг бол үнэн дотор юу харж, сонсож, туршлагажсанаа бусдад дамжуулах явдал юм. Мэдээгүйгээсээ болж нэг ч хүн сүнслэг хохирол амсах ёсгүй. Иймд бид нүглийн уучлал, мөнх амийн ерөөл, гамшгаас аврагдах аргын талаар хичээнгүйлэн тунхаглах учиртай.
Тунхаглаж гэмээнэ хэн нэгэн сонсоно. Сонсож гэмээнэ хэн нэгэн итгэнэ (Ром 10:13-15). Бид үнэний тал дээрх гэрчийн үүргээ хичнээн ч олон удаа гүйцэтгэсэн болно. Учир нь үнэний тал дээрх гэрчлэл маань бусдад аврал авчирна шүү дээ.
Ариун Сүнсний гайхамшигт түүхийг биеэрээ мэдэрсэн бид бол Елохим Бурханы гэрчүүд юм.