Талархах сэтгэлээр элсэн дундаас сувд хайх минь

Юү Хы Жин / Солонгос, Гуанжү

7,156 үзэлт

Их сургуулиа төгсөөд, ажил хийгээд би их ядарч байсан юм. Эрч хүчээ дахин олж авах гээд богино хугацааны тунхаглалд оролцож, дараа нь гадаад дахь тунхаглалыг ч чин сэтгэлээсээ эхлүүлсэн. Гадаадад тунхаглах ажлаа хийхээр сонгосон газар бол “бурхдын орон” гэгддэг Энэтхэг улс.

Энэтхэг улс бол маш олон бурхан шүтээнтэй улс. Энэтхэгчүүдийн хувьд шашин шүтлэг гэдэг нь тэр чигээрээ амьдрал нь байдаг. Өдөр тутмынх нь амьдрал тэр аяараа шашны зан үйл. Тоо томшгүй тэр олон бурхад дундаа тэд бурхнаа шүтэн, шашны баяр ёслолынхоо үеэр амардаг юм. Энэ үеийн Аврагч Елохим Бурханыг тэдэнд тунхаглах гэдэг амаргүй зүйл байлаа. Библи үнэн, Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан байдаг талаар тайлбарласан ч “Миний уншсан ном ч бас шинжлэх ухааны үнэн баримт дээр суурилсан” гэж, эсвэл “Бүх бурхан адилхан шүү дээ” хэмээж үнэнийг үгүйсгэнэ.

Зарим нэг нь үнэнийг сонирхсон ч бас нэг өөр асуудал байлаа. Энэтхэгийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа гэж мэдээллээд байгаа хэрнээ миний байсан хот одоо ч ядуу зүдүү нөхцөл байдалд байдаг юм билээ. Хүмүүсийнх нь ихэнх нь амьжиргаагаа залгуулах гэж хоёр ажил хийнэ. Энэ нь тэдэнд Библи үзээд байх цаг зав ер өгөхгүй.

Тийм нөхцөл байдал дунд элсэн дундаас сувд олдох мэт нэгэн тэнгэрийн гэр бүл маань олдсон билээ. Гэрийнх нь нэг хүн хүнд өвчтэй болж Бурханд залбирсан чинь эдгэсэн гэдэгт итгэсэндээ болоод хинди шашнаа христийн шашнаар сольсон нэг ах дүү байлаа. Тэрээр Бурханы сүмд явдаг нэг хөршөөрөө дамжаад үнэнийг хүлээн авсан байлаа. Тэрээр эхнэр хүүхдээ Сион руу хөтлөв. Тэдний гэрийнхэн Бурханы хуулийг ариунаар сахиж, Бурханы үгнээс сурч авдаг бөгөөд Сионы уур амьсгалыг бэхжүүлдэг юм. Тэдний 3 настай хүү нь мөргөл болгоны дараа бидэнтэй “Ерөөл их аваарай” гэж хайр хүрмээр мэндэлнэ. Бурхан тэр бяцхан хүүгийн тухайд ч баярладаг нь гарцаагүй байх.

Тэр ах дүүгийнхэн шиг үзэсгэлэнтэй сүнс илүү ихийг хайж олох гэсэндээ би талархал өргөдөг сайн зуршил бий болголоо. Тавдугаар сарын сүүлээс 10 орчим хоногийн дараагаас Энэтхэгт хамгийн их халдаг. Миний байдаг хотод +46 хэм халуун. Гэвч би +50 хэм давж халаагүйд нь баярлаж байлаа. Улайсам халуун наранд айл айлын хооронд авралын зар тарааж байхдаа би тамын ялаас чөлөөлөх хаанчлалын сайн мэдээ тарааж байгаадаа мөн талархаж байлаа.

Гав ганцаараа сайн мэдээ тарааж явсан тэнгэр Эцэгийнхээ сэтгэлийг ч ойлгосон. Зай завгүй амьдралаасаа болоод авралын мэдээнээс татгалзах сүнснүүдийг хараад Эцэг маань яасан уйтай байсан бол оо. Гэхдээ нэг тэнгэрийн хүүхдээ олохоор тэр хэрээр асар их баяр хөөр болж байсан байж таараа.

Би тэнгэр Эцэг Эхийн охин болоод ч тэр үү Сион дээр шинэ гэр бүлүүд итгэлээр өсөхийг харах сайхан байна. Нөхцөл байдал ямар ч байсан дэндүү баяр хөөр, талархлаар сайн мэдээний ажлаа би хийсээр л байх болно оо. Би элсэнд нуугдсан бүх сувдыг хичээнгүйлэн, сайтар хайж олох болно.