​Бидний явсан газар бол эхлэл цэг

Чой Сү Хён / Солонгос, Сөүл

2,144 үзэлт

Би өмнө нь богино хугацааны тунхаглалаар явсан газар руугаа урт хугацааны тунхаглалаар явсан юм. Өмнө очихдоо Сион руу хөтөлсөн гэр бүлүүдээ харж хандаад их завгүй байлаа. Хуучин дурсамжаа санах цаг ч гарсангүй. Сайн мэдээний зорилго маань зөвхөн үр жимсний тоо нэмэх байсан болохоор би дотроо их ичиж байв. Тэгээд сайн мэдээний ажлыг авч явах сайн мэдээний үйлчлэгч олж, тэнгэр Эцэг Эхийгээ баярлуулъя гэсэн шийдвэрээр өдөр бүр сайн мэдээний талбай руугаа цаг гаруй алхаж хүрдэг байлаа.

Ах эгч дүү нар маань тэнд сайн мэдээ ёстой уйгагүй тараасан болохоор ихэнх хүн Амралтын өдөр болон Алгасал баярын талаар хэдийн сонсчихсон байлаа. Харин тэд авралын мессежийг хоёр дахь удаагаа сонсохыг хүсэхгүй байсан болохоор би бараг 2 долоо хоног Библиэр авралын зар тарааж чадсангүй. Аажимдаа би их ядарч байв. Ах эгч дүү нараа заавал олно гэсэн итгэл маань ч алга болж, “Манай ах эгч дүү нараас энд ер нь байгаа юм уу?” гэсэн эргэлзээгээр дүүрэв. Тийн байх зуур Солонгост байхдаа сонсож байсан нэг зүйл санаанд оров.

“Бурхан хүүхдүүдээ хэзээ ч дэмий хоосон зовоодоггүй.”

“Амен” л гэе. Бурхан намайг Энэтхэг рүү илгээхдээ тэнд хүүхдүүд нь гарцаагүй байсан болохоор л илгээсэн байж таараа. Тийм итгэлээр би Бопалын уудам нутаг дэвсгэрт хичээнгүйлэн сайн мэдээ тунхаглаж гарав. Тэгээд би гаднаа христийн шашинтай холбоотой зураг бүхий нэг байшингийн хажуугаар гарах гэснээ зогсож, хаалгыг нь тогшлоо. Хэдэн хүүхдийн ээж хаалганы цаанаас цухуйв. Тэрээр хуучин явж байсан сүмийнхээ пасторуудын хууль бус байдлаас болж урам нь хугарч, түүнээс хойш ямар ч сүмд яваагүй гэнэ. Тэрээр намайг уриалагхан гэгч нь гэртээ оруулсан юм. Үнэн сүмийг олж өгөөрэй гэж уйгагүй залбирч байсан гэнэ лээ. Тэр өдрөөс хойш би тэднийд өдөр бүр очиж Библийн үг дамжуулдаг боллоо. Өдөр бүр Бурханы үг сонсох гэж цаг гаргаж байсанд нь би их талархана. Харин тэр надад бүр илүү талархаж, хэдэн өдрийн дотор тэдний гэрийнхэн бүгдээрээ Бурханы хүүхдүүд болцгоолоо.

Тэгтэл Дебора эгч дүү жил орчмын өмнө Сионы гэр бүлүүдээс үнэнийг сонсож, шинэ амь авна гэж амласан боловч дараа нь холбоо тасарсан байж л дээ. Тэр эгч дүү шинэ газар нүүж, яг тэр үеэр Сион бас нүүж, дээрээс нь эгч дүүгийн утасны дугаар өөрчлөгдсөнөөс болж. Эгч дүү маань нулимс дуслуулан баярлаж, Бурхан түүнд аврагдах боломж хоёр дахь удаагаа хайрлалаа гээд бөөн баяр байлаа.

Тэр эгч дүү Бурхан Библийн зөгнөлийн дагуу энэ газар махан бие өмсөж ирсэнд баттай итгэж, өдөр өдрөөр өсөж байлаа. Эгч дүүгийн нөхөр нь ч бас Бурханы хуулийг үнэ цэнэтэй гэж үзэн, Бурханд мөргөл тэмдэглэхийн тулд амардаг өдрөө хүртэл бямба гараг болгож өөрчилжээ. Ах дүүг Сион руу ирж чадахгүй өдрүүдэд нь эгч дүү хүүхдүүдээ дагуулсаар автобусаар Сион руу ирнэ. Хожим нь эгч дүү гэрийнхээ ойролцоо шинээр байгуулагдсан Сион руу шилжлээ. Бас тэрээр Сионд үйлчлэхээр өөрийгөө зориулж байгаа гэнэ лээ. Анхны үр жимсээ ч хүртэл гаргасан дуулдсан. Библийн сургаалыг дуулгавартай дагаж, тэр байтугай тэнгэрийн ерөөл хураах гэж зүтгэж байгаа тэр эгч дүүгийн талаар сонсоод талархал бялхан байв.

Тэр эгч дүүтэй уулзсанаас хойш 6 сар болжээ. Заримдаа би санааширч, санаа алддаг юм. Тэр нутагт авралын зар их тараасан гээд эгч дүүгийн тосгонд очиж тунхаглаагүй байсан бол юу болох байсан бол оо? Тэгсэн бол би Бурханыг тэгтлээ санан үгүйлж байсан алдагдсан сүнсийг алдах байсан байна шүү дээ. Бусад гэр бүл “Би тэр тосгонд авралын зар зөндөө их тараасан, яагаад тэр эгч дүүтэй таараагүй юм бол?” гэж гайхацгааж байлаа.

Одоо би сайн мэдээний шинэ талбай руу нүүж ирээд байна. Энэ шинэ тосгонд Бурханы үг тарьж байна. Миний хаана байх хамаагүй ээ. Бурханы шаналан шаналан хайх тэнгэрийн хүүхдүүд хаана ч байдаг юм чинь би шинэ сэтгэлээр сайн мэдээний үүргээ биелүүлнэ ээ. Авралын дуу хоолойг чин сэтгэлээсээ хүлээн суугаа ах эгч дүүсээ хурдхан олж уулзах сан.