Балчир гэж санаж байсан хүү минь нэг л мэдэхэд надаас ч өндөр болчихож. Энгэрт минь тэврүүлдэг байсан өхөөрдөм бяцхан хүүгийн минь төрх одоо ч тодхон санагдана. Гэтэл харин одоо хүү минь намайг тэврэхээр болж дээ.
Нэг бодлын бахархмаар ч нөгөө бодлын гунигтай ч юм шиг. Цаашид би хүүгийнхээ хувьд бүх зүйл нь байхаа больсон гэсэн үг л дээ. Хүү маань багадаа ээжээсээ жаахан холдохоороо л уйлж унжин, надгүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй гэж хэлдэг хүүхэд байж билээ. Гэтэл том болох тусам л үе тэнгийнхээ найз нөхөдтэй дуртай зүйлээ хуваалцаж, ээжийгээ үгүйлэх нь багассан. Би хүүгийнхээ хувьд хэр их орон зай эзэлж байгаа бол гэж боддог байснаа сүүлдээ тэгж бодохоо ч байв. Учир нь аав ээж, үр хүүхдийн хайрын тухайд ярихад үр хүүхэд нь аав ээжийгээ гэхээс илүүтэй аав ээж нь үр хүүхдээ гэдэг шүү дээ. Энэ тухай бодохоор сэтгэл жаахан хөндүүрлэдэг юм.

Гэхдээ би ч бас тийм л байсан даа. Би ээжийнхээ хүссэнээс тэр өөр авирладаг охин байлаа. Ид хичээл сурлагандаа анхаарч байх ёстой насан дээрээ хичээлтэй огт холбогдолгүй ном зохиол уншина. Нэгэн үе би радиогийн хөгжмийн сувгууд руу өөрт тохиолдсон зүйлээ илгээхэд хамаг цагаа бардаг байлаа. Ээжийгээ гомдоосон бүхнийг тоочоод дуусахгүй байх даа.
Тэр үед ээжийн минь хайр халамж надад миний хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа юм шиг л санагддаг байж билээ. Ээжийнхээ хүссэнээр байж чадахгүйдээ бухимдаж, нэг л мэдэхэд гомдмоор хатуу үг ээж рүүгээ чулуудчихсан сууж байна.
“Охин чинь аль байдгаараа л хичээж байхад ээж та намайг яа гэх гээд байгаа юм бэ? За мэдэхгүй ээ, мэдэхгүй. Би илүү дээр хийж чадахгүй ээ. Намайг зүгээр тайван орхи.”
Ээждээ таагүй хандаж, хатуу үг чулууддаг байсан минь одоо ч санагдах юм. Хэрэв би хүүгийнхээ амнаас ийм үг сонссон бол яах байсан бол оо? Өнгөрснөө бодохоор би гэдэг хүн үнэхээр ухаан муутай хүүхэд байж дээ.
Тэр үед би ээжийгээ өөрийнх нь хүссэнээс тэс өөр тийш явдаг охиноо орхиод, өөрийгөө бодоосой, санаа амар амьдраасай гэж хүсдэг байлаа. Тэгтэл ээж минь “тэнэг юм шиг” надаас өөр юм мэдэхгүй. Зөвхөн намайг л бодож, миний л төлөө амьдарсан сан.
Эцэг эхчүүд үр хүүхэддээ өгсөн хайраа хэзээ ч буцааж авч чадахгүй гэдгээ мэддэг хэр нь үргэлж л тэдэндээ өгөх гэнэ. Хариуд нь үр хүүхдийн зүгээс хийж чадах ганц зүйл бол ээжийнхээ сэтгэлийг бага ч болов ойлгох. Үр хүүхдээ л сайн сайхан яваасай гэх ээжийнхээ чинхүү хүслийг ухаарвал ядаж л санааг нь бага зовооно шүү дээ.
Үнэндээ хорвоогийн ээжүүдийн үзүүлдэг агуу хайрын жинхэнэ бодит нь бий. Гагцхүү тэнгэрийн хүүхдүүдийнхээ авралыг хүсэх “Бидний Эх Бурхан” бол тэрхүү хайрын бодит юм.
“Та нар Миний хамаг бодол санаа минь юм шүү” гэх тэнгэр Эхийн үг ялангуяа хүүхэд өсгөж хүмүүжүүлж үзсэн ээжүүдийн сэтгэлийг онцгой хөнддөг байх. Тэнгэр Эх маань бидэнд бүхнээ өгчихөөд байгаа хэр нь илүү ихийг өгөхийг хүснэ. Тэнгэр Эхийн минь хайр үржил шимгүй зүрх сэтгэлд минь цагаа олсон хур бороо болж, аргаж хуурайшсан аньсагыг минь чийглэдэг.
Дахиж л би авралаас холдож, Эхийнхээ санааг зовоохгүй ээ. Сансар огторгуйн суурь тавих үеэс эхтэй агуу хайранд нь хариулах цор ганц арга энэ л байх даа.