Хэзээ ч оройтдоггүй

7,235 үзэлт

Нэгэн настан орос хэл сурах санаатай нэг өдөр орос хэлний сургуульд орохоор явж гэнэ. Сургуулийн ажилтан түүнээс “Та хүүхдээ сургуульд бүртгүүлэхээр ирэв үү?” гэж асуув.

“Үгүй би өөрөө сургуульд орохоор ирлээ.”

Өнөөх ажилтан гайхаж. Тэгэхээр нь настан учир байдлыг тайлбарав гэнэ.

“Манай бэр охин орос хүн л дээ. Би түүнтэй огт харилцаж чадахгүй байгаадаа бухимдах юм. Бэртэйгээ ядаж л ойр зуур энгийн яриа хөөрөө өрнүүлчихдэг байсан ч болоосой.”

“Аан тийм үү. Ингэхэд та хэдэн настай билээ?”

“77 настай.”

“Оросоор ярьдаг болохын тулд дор хаяж 3 жил шаардагдана. Тэгж байх зуур та 80 настай болох нь ээ дээ.”

“Тэр 3 жилийн хооронд би юу ч хийхгүй байж байвал 80 насандаа ч бэртэйгээ ярьж чадахгүй хэвээрээ л байна байх. Гэхдээ “77 насандаа орос хэл сурч байх минь яав даа” гэж харуусаж магадгүй.”

Настан ийн өгүүлээд инээмсэглэв.

Хүнд өнөөдөр гэгч л амьдралынх нь хамгийн залуухан үе юм. Урам зоригтой байж, эргэн тойрныхоо орчин нөхцөлд шантралгүй даван туулдаг байхад аливааг эхлэхэд хэзээ ч оройтдоггүй аж.