Жинхэнэ халамж

24,931 үзэлт
Текст унших 2:06

Ганди нэг өдөр томилолтоор явжээ.

Тэрээр вокзал дээр ирээд яг хөдлөх гэж байсан галт тэргэнд хурдхан амжиж суув. Гэтэл яг тэр агшинд нэг гутлаа галт тэрэгний буудлын тавцан дээр унагачихав гэнэ. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн байсан тул Ганди гутлаа авч чадсангүй.

Тэрээр хэсэг бодлогоширсноо гэнэт өрөөсөн гутлаа тайлаад өнөөх гутлынхаа хажууд шидчихэв.

Дэргэд нь байсан хүмүүс ихэд гайхан:

“Багш аа! Та яагаад өрөөсөн гутлаа тайлаад шидчихэж байгаа юм бэ?” гэж асуужээ.

Ганди инээмсэглэн ийн хариулсан гэдэг.

“Өрөөсөн гутал хэнд ч хэрэг болохгүй. Харин хосоороо байвал хэн нэг нь аваад өмсчихөж болно шүү дээ.”

Жинхэнэ халамж

2:06
0:00 2:06

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.