
АНУ-ын Колорадо мужийн нэгэн толгод дээр дөрвөн зуу гаруй жилийн турш сүндэрлэсэн нэгэн том мод нүргэлэн унасан байна.
Уг мод хэдэн зуун жилийн турш догшин салхи шуургыг тэсвэрлэн, 14 удаа хүчтэй аянганд цохиулсан ч унаагүй аж. Хэд хэдэн хүчтэй шуурга, тэр байтугай газар хөдлөлтийг ч хүртэл тэсвэрлэхүйц хангалттай их хүчийг уг мод хуримтлуулж байв.
Гэтэл ийм бахим том мод юунаас болоод уначихсан юм бол? Хачирхалтай ч гэлээ энэ нь хэдхэн жижиг цох хорхойтой холбоотой байжээ. Цох хорхойнууд модны их бие рүү нэвтэрч, ишнээс нь бага багаар мэрсээр эцэст нь ойн хамгийн бахим, хамгийн том модыг хүртэл унагаж дөнгөсөн ажээ.