
Пентэкостын өдөр болоход Есүсийн шавь нар цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
Баяр сахихын тулд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн иудейчүүд өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Тэднийг согтоцгоож дээ гэж зарим нь шоолов.
Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглав.
“Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, зөгнөл ёсоор Бурхан Сүнсээ хүмүүс дээр цутгаснаар ийм явдал болсон юм. Та нарын мэдэж байгаачлан Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг, тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд Түүнийг та нар харь хүмүүсийн гараар хадаж алсан. Бид үүний гэрч нар мөн. Та нарын цовдолсон тэр Есүс бол Эзэн, Христ юм.”
Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нараас ийн асуув.
“Бид одоо яах вэ?”
“Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно.”
Ийнхүү тэд түүний үгийг сонсоод баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
Элч нар үнэний үгийг ил тод гэрчлэн, Есүс бол Христ гэдгийг зоригтойгоор тунхаглажээ. Тэднийг бүхий л талаас нь харахад тэд өндөр боловсролтой, алдартай хүмүүс байгаагүй нь харагдаж байна. Гэвч тэд гайхалтай ухаалаг, зоригтой байсан юм. Учир нь тэд залбиралд өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулан, Бурханы хүч чадлыг өмссөн байжээ.
Энэ үеийн сүүлийн борооны Ариун Сүнсний түүх нь анхны сүмийн үед байсан эхний бороо Ариун Сүнснээс долоон дахин хүчтэй юм (Иса 30:26). Ариун Сүнсний хүчээр бид энэ үеийг аврах Елохим Бурханы гэрч болж, бүх үндэстэнд Түүнийг тунхаглан, зөгнөлийн гол баатрын хувиар сайн мэдээний ажлыг гүйцэтгэх учиртай.
Эцэг Бурханы амласан, хүрхрээ мэт агуу Ариун Сүнсний хүчийг олж авахын тулд бид бүхэн залбиралд өөрсдийгөө бүрэн зориулцгаая.
Хэрэв Ариун Сүнс бидэн дээр ирвэл боломжгүй зүйл гэж бидэнд үгүй.