Итгэлийн амьдралд яагаад бид тэвчээртэй байх хэрэгтэй вэ? Одоо Библиэр учир шалтгааныг нь судалж үзэцгээе.
1. Аврал авахын тулд тэвчээр хэрэгтэй
Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно. Мат 10:21-22
Янз бүрийн зовлон бэрхшээлийг эцсээ хүртэл тэвчсэн нэгэн аврал авна хэмээн Библид айлдсан. Аврал авахын тулд эцсээ хүртэл тэвчих тэвчээр хэрэгтэй. Хичнээн мундаг итгэлтэй байсан ч эцсээ хүртэл тэвчиж чадалгүй итгэлийн замаас гарвал тэр итгэл ямар ашигтай гэж? Тиймээс бид алив хүнд хэцүүг тэвчээрээр ялан гараад авралын ерөөл заавал авах хэрэгтэй.
Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна. Лук 21:19
Энэ нь тэвчээрээр сүнсний аврал авч чадна гэсэн үг юм. Тэвчээр байхгүй бол огтхон ч аврал авч чадахгүй. Тиймээс Библид эцсийн үед аврал авах итгэгчдийг тэвчээртэй хэмээн гэрчилж байна (Илч 14:12).
Итгэлийн замаар алхах явцад зовлон бэрхшээл, хүнд хэцүүтэй тулгарах үе бий. Харин энэ газар амсах зовлон бэрхшээл хичнээн хүнд бэрх ч түрхэн зуурынх. Харин бидний хожим авах тэнгэрийн яруу алдар болон ерөөл мөнхийнх юм. Зовлон бэрхшээл ирсэн ч Бурханы амласан авралын ерөөлийг бид бодоод шантарч няцалгүй байж, тэвчээрээр ялах хэрэгтэй.
2. Төгс дахин төрж тэнгэрийн хаанчлалын найдвар өвөрлөхийн тулд тэвчээр хэрэгтэй
Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. Ром 5:1-4
Итгэлийн замаар алхах явцад бид зовлон зүдгүүртэй нүүр тулдаг. Гэвч үүн дотор дутуу дулимаг биднийг цэвэршүүлэн дахин төрүүлж эцэст нь ерөөл өгөхийн төлөөх Бурханы хүсэл агуулагдаж байдаг юм. Гэвч магадгүй бид тэвчээр дутуугаас болоод зовлонг ялж чадахгүй бол юу болох бол? Бурханы хүссэн төрхөөр дахин төрж хэрхэвч чадахгүй, тэнгэрийн хаанчлалд ч орохгүй юм. Нүглээр толботсон бид цэвэр ариун, төгс төрхтэй болох хүртэл янз бүрийн зовлон бэрхшээл биднийг дагалдах болно. Гэвч тэр бүх явцыг тэвчээрээр ялах үед л бид сая нэг бүрэн төгс дахин төрж, тэнгэрийн найдвар өвөрлөх юм. Эхийн сургаалын арван гуравт ч мөн тэвчээрийн тухай хэлсэн байдаг.
“Өнөөдрийн зовлонг тэсвэрлэх нь тэнгэрийн орон надад байгаа учраас юм” хэмээх айлдлыг санаад, тэвчээртэй байж тэнгэрийн хаанчлалын хүсэл найдвараа биелүүлцгээе.
- Тунгаах зүйлс
- Лук 21:19-г үзвэл сүнсний аврал авахын тулд юу хэрэгтэй вэ?
- Янз бүрийн зовлон бэрхшээлийг ялан гарч, төгс дүр төрхөөр дахин төрөх явцад бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйл юу вэ?