​Болзолгүйгээр өрөөс чөлөөлөх нь

Элиас Америко Масскэйм / Мозамбик, Мапуто

10,739 үзэлт

Нягтлан бодох, санхүүгийн салбар гэдэг бол байнга л өр зээлтэй холбоотой байдаг л даа. Өр гэдэг бол хүү нэмсэн зээлийн хэмжээ бөгөөд өрийн хүү нь тухайн цаг хугацаанд ноогдуулсан хүүгийн хэмжээгээр тооцогддог юм. Эргүүлэн төлж чадахгүй их хэмжээний өртэй хувь хүн байх тохиолдолд хувийн санхүүгийн үйл ажиллагааны алдагдлаа нөхөх нэг арга зам байдаг л даа. Үүнийг өр төлбөрөөс чөлөөлөх (хэлтрүүлэх) тусламж гэдэг. Өртэй хүн өрийнхөө зөвхөн тодорхой хэмжээг нь төлнө. Харин үлдсэнийг нь өршөөн цайруулна. Энэ нь тухайн өрийг буцааж төлөөгүй юм чинь зээлдүүлэгчийг ихээхэн алдагдалд оруулдаг юм.

Мэдээжийн хэрэг өртэй хүний хувьд өр төлбөрөөсөө чөлөөлөгдөх олон нарийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүд байдаг л даа. Энэ нь шүүхээр дамждаг тул өрөө цуцлуулах хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй ч байж мэдэх юм. Учир нь зээлдэгчийн өр төлбөр барагдуулах хандлагыг шүүхийн зүгээс харгалзан үзээд, өр цуцлах шийдвэрийг баталдаг. Өрийг нь хэлтрүүлэх гэдэг хэцүү боловч харин өр зээлтэй хүний хувьд энэ нь өрнөөсөө гарах цорын ганц арга зам юм. Үнэндээ Библид ч мөн яг үүн шиг тогтолцоо байдаг.

Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. Харин түүнд төлөх юм байхгүй тул… тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. Мат 18:23-27

Өрнийх нь тодорхой хувийг хэлтрүүлсэн ч зээлдүүлэгчийн хувьд энэ бол алдагдал. Бүх өрийг нь хэлтрүүлчихвэл зээл олгогчийн хувьд энэ нь ихээхэн аюул дагуулж ч мэднэ. Энэ дэлхийд хэн үүнийг зөвшөөрөх билээ?

Есүс бидэнд сүнслэг өр хэлтрүүлэлт болох нүглийн уучлалыг сургаалт зүйрлэлээр зааж өгсөн. Энэ дэлхийд өрийн тодорхой нэг хувь эсвэл үндсэн зээлийн хүүг хэлтрүүлдэг бол тэнгэрийн тогтолцоо нь нүгэлтний ял шийтгэлийг уучилдаг юм. Өршөөж уучлах зүйл нь сайн сайхан юм ч биш, нүгэл болохоор ёс зүйн хувьд авч үзэхэд ч зээлдүүлэгчийг дэндүү их алдагдалд оруулах үр дагавартай шүү дээ.

Библид хүмүүсийг тэнгэрт Бурханы эсрэг нүгэл хийж, тэр нүглийнхээ хөлсөнд үхэх болсон гэж гэрчилдэг (Ром 6:23). Өөрөөр хэлбэл бид үхэж байж л нүгэл маань уучлагдана гэсэн үг. Гэвч үхлээрээ нүглээс чөлөөлөгдлөө гэхэд бид удаан оршин тогтнохгүй юм чинь энэ нь утгагүй шүү дээ. Нүглээ бид яагаад ч өөрсдөө үүрч чадахгүй.

Харин Бурхан маань арван мянган талантын их хэмжээний өртэй хүнийг уучилсан сургаалт зүйрлэлд гардаг хаантай адил бидний бүх нүглийг уучилсан. Ямар ч болзол нөхцөлгүйгээр бүхий л нүглийг маань хэлтрүүлсэн юм чинь Бурханд ихээхэн хохирол гарна уу л гэхээс нөхөн төлбөр байхгүй шүү дээ. Үүнийг ч тоолгүй Бурхан бидний бүхий л нүглийг шинэ гэрээний үнэт цусаараа төлсөн юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр мөнхөд үхэх аюулд байсан бидний төлөө Бурхан өртэй хүний байр сууринд Өөрөө байна гэсэн үг. Өөрөө өөрийнхөө нүглийг уучилж чадахгүйг маань мэдсэн Бурхан цусаа урсган байж бидний өмнөөс бүх нүглийг минь бүрэн уучилж хэлтрүүлж өгсөн билээ (Евр 9:22).

Бурхан хохирогчийн байр сууринд байгаа хэр нь бидний нүглийг уучилж, бидний оронд төлсөн. Тийм ер бусын тогтолцоог бий болгосон нь Бурхан бидний Эцэг Эх учраас тэр юм. Энэ дэлхийд хэн нүгэлтний өмнөөс өөрийгөө золионд гаргаж, бүх нүглийг нь уучилж өгөх билээ? Зөвхөн аав ээжүүд нь шүү дээ. Аав ээжүүд бол амиа үл хайрлан, хүүхдүүдээ ямар ч болзолгүйгээр хайрладаг хүмүүс.

Тэнгэр Эцэг Эх маань амиа ч хүртэл хөсөр хаяж, хүүхдүүд бидэндээ болзолгүй хайраа соёрхсон. Тэнгэр Эцэг Эх амиа өгч байж нүглийн уучлалын хуулийг тогтоож өгсөн. Тэр нь шинэ гэрээний Алгасал баяр юм. Алгасал баяр сахисан хэн боловч нүгэл нь уучлагдана гэж Бурхан айлдсан шүү дээ. Бурхан бидний нүглийг ямар ч болзолгүйгээр уучилна гэсэн (Мат 26:26). Энэ мэтчилэн Алгасал баяр дотор бид ердөө хүүхдүүд нь гэдгийн төдийд нүглийг маань Өөртөө үүрсэн Бурханы золиос шингээстэй бий.

Ихэнх хүмүүс биднийг өгөх, авах замаар л аврал олж авна гэж бодоод, Бурхан ба бидний харилцааг эзэн, зарц эсвэл зээлдүүлэгч, өртөн гэж үздэг. Гэсэн хэдий ч бидний төлөө үхэх хүртлээ амссан Бурханы золиосыг бид харсан шүү дээ. Хэрэв үүнийг ухаарсан бол бид Бурханд ямар нэг юм хийснээс болж уучлагдсан гэж хэлэх аргагүй. Нүглээ уучлуулж ч чадахгүй, өрөө төлж ч чадахгүй тэнгэрийн өртнүүдийг уучлах гэсэндээ цусаа урсгасан гэдгээр нь л Бурхан бол үнэхээрийн сүнсний маань Эцэг Эх гэдгийг бид ойлгож чадахаар байна.

Тэнгэрт бидний хийсэн нүгэл тийм уучлагдах хэмжээний хөнгөн нүгэл байл уу? Огтхон ч үгүй. Зөвхөн тэнгэр Эцэг Эх маань л төлж чадах тийм хүнд нүгэл байсан юм. Тэр их ивээлд нь өчүүхэн ч болов хариулахын тулд бид бүх хүнийг нүглийн уучлал руу хөтлөх үүрэгтэй ба Бурхан бидний нүглийг үнэгүй уучилж өгсөн шиг ах эгч дүү нарынхаа алдаа эндлийг далдалдаг байх учиртай. Тэнгэрийн хүүхэд байх эрхийг маань сэргээж, мөнхийн тэнгэрийн хаанчлал соёрхсон тэнгэр Эцэг Эхдээ мөнхийн талархал өргөе.