Үйлчилдэг нь агуу нэгэн болно

Мат 20:20-28

16,722 үзэлт

Иаков, Иохан хоёрын ээж Есүсээс ивээл гуйн өмнө нь мөргөнө.

“Та юу хүсээ вэ?”

“Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч.”

Үүнийг сонссон өнөөх арав нь Иаков, Иохан хоёрт зэвүүцэв. Харин Есүс тэднийг дууддаг.

“Дэлхийн удирдагчид ард түмнээ ноёрхдог бөгөөд эрх мэдлээрээ захирдгийг та нар мэднэ. Та нар тийм байж болохгүй. Тэргүүнд байхыг хүсвэл боол болог. Би ч мөн үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны нүглийг оронд нь үүрэхийн тулд ирсэн билээ.”

Есүс тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу байхыг хүссэн шавь нартаа агуу болохыг хүсдэг хүн ах эгч дүү нартаа үйлчлэх ёстой гэв. Есүс даруугаар Өөрийгөө мөхөс болгож, үхэх хүртлээ золиослогдож, бидэнд үгийнхээ жишээг харуулсан.

Өөрсдийгөө нэг харцгаая. Тэнгэрийн иргэний хувиар Христийн сургаалын дагуу, Христийн үзүүлсэн жишээний дагуу ах эгч дүү нартаа бид үйлчилж байна уу?

“Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.” Лук 14:11