​Үнэнийг хүсэн хүлээх даруу сүнснүүдийг хайсан минь

А Ён Хүн / Нидерланд, Амстердам

6,460 үзэлт

Алтанзул цэцэг, салхин тээрмийн орон Нидерланд улс намгархаг газар болон нууруудыг шороогоор дүүргэн, далан барьж байшин барилга байгуулсан гэдгээрээ алдартай улс. Нидерланд гэдэг нь “нам дор нутаг” гэсэн утгатай. Нидерландчууд нам дор газар ихтэй тул газар нутгаа хлороос хамгаалахын тулд далайн усыг ширгээж тариалангийн талбай болгон ашигладаг юм. Шинээр сэргээн гаргасан газар нутаг нь нийт газар нутгийнхаа зургааны нэг хувийг эзэлдэг болохоор эндхийнхэн “Бурхан ертөнцийг бүтээж, харин нидерландчууд Нидерланд улсыг бүтээсэн” гэцгээн, өөрсдөөрөө бахархах дуртай.

Бид зөнч болоод Нидерланд улс руу илгээгдсэнийхээ дараа нутгийн гэр бүлүүдтэй, мөн урт богино хугацааны тунхаглалынхантай хамт сайн мэдээ тарааж, үнэнийг, авралыг хүсэн хүлээсэн сүнснүүдийг эрж хайсан юм. Харамсалтай нь чин сэтгэлээсээ Бурханд итгэж, Библи сонирхох хүнийг олох хэцүү байлаа. Хүмүүсийн сонирхолгүй байдал, таагүй хандлагыг үл тоон бид шантралгүйгээр харин ч сэтгэлээ нэгтгэн авралын зар тараасаар байлаа. Тэгтэл эцэст нь эрдэнэсээс үнэтэй, цэцэгсээс үзэсгэлэнтэй сүнснүүдтэй таарсан юм. Тэдний нэг бол Бенжамин ах дүү.

Ах дүү Эх Бурханы тухай мэдээ хүлээн аваад, Сион дээр ирж үнэний тухай гүнзгийрүүлэн судалж, маргааш нь шинэ амийг хүлээн авч Бурханы хүүхэд болсон юм. Тэрээр Эхлэл 1:26 дээр гардаг “Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё…” гэсэн хэсгийн “Бид” гэдэг үгэнд их сонирхолтой байсан гэнэ. Ах дүүд Бурхан нэгээс дээш байдаг юм шиг санагддаг байсан гэнэ. Тэрээр христчүүд яагаад цорын ганц Бурхан бий гэж зүтгэдгийг нь ойлгодоггүй байжээ. Сүмийнхний дунд дэгддэг байнгын санал зөрөлдөөн, маргааныг нүдээрээ үзсэнийхээ дараа ах дүү тэдэнд итгэхээ болин эргэлзэж, яг энэ үеэрээ Сионы бидэнтэй уулзсан байлаа.

Ах дүү яг л порлон ус шингээж авдаг мэт Бурханы үгийг шингээн авч байсан тул “Ковид-19” дэгдэхээс өмнө итгэл нь өдрөөс өдөрт өссөн юм. Сионд цугларах хэцүү болсон тул бид тэр ах дүүг гэртээ мөргөлөө ивээлтэй сахиж чадахгүй байх вий гэдэгт санаа зовж байсан юм.

Харин бид дэмий санаа зовжээ. Ах дүү маань гэртээ Алгасал баярыг маш ивээлтэйгээр сахиж, Амралтын өдрийн мөргөлүүдээ ч сахиж байсан байна. Тэрээр мөргөл дуусах болгонд тэр өдрийн сургаалаас ухаарсан зүйлээ бидэнд мессежээр явуулж, Сионы үнэр хуваалцаж байлаа. Хорио цээр суларсны дараа тэрээр дахин Библийг хичээнгүйлэн судалж гарлаа. Тэднийхээс Сион хүртэл нийтийн унаагаар 1 цаг зарцуулдаг болохоор уг нь ах дүүгийн хувьд Сион дээр ирэх амаргүй л байж таараа. Харин тэрээр Сион дээр ирэх болгондоо баяр хөөрөө, Сион дээр байгаадаа талархах талархлаа нууж чаддаггүй юм. Гэр рүүгээ явахын өмнө бидэнтэй солонгосоор маш даруу байдалтайгаар мэндэлнэ. Гэрийнхэндээ сайн мэдээ тараах гэж оролдохдоо тэрээр итгэлээр өөрөөс нь өмнө ирсэн гэр бүлүүдээс эхлээд мэргэн ухаан гуйна. Мөн “Би маш бардам болохоор тэнгэрийн хаанчлал орж чадахгүй байх вий гэж их санаа зовох юм” гэдэг юм. Тэгтэл яг тэр мөчид надад “Тэрээр даруу хүнийг аврах болно” (Иов 22:29) гэсэн үг санаанд оров.

Нидерланд хэлээр “Ne’dering” гэдэг нь “дорд, даруу” гэсэн утгатай. Нам дор газар болох Нидерланд улсад Бенжамин ах дүү шиг Бурханы үнэнийг даруугаар хүсэн хүлээж байгаа хичнээн олон сүнс байгаа бол гэдгийг төсөөлөхөд л зүрх оволзоод ирдэг юм. Хэдийгээр бид хүнд хэцүү цаг үед амьдарч байсан ч гэлээ эргэн тойрныхоо хүмүүст итгэл найдвар, урам зориг суулгах ажилд улам бүр хүчин зүтгэх ёстой шүү дээ. Бурханы бидэнд даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд бид нэг сэтгэлээр заавал хамгийн сайнаараа хүчин зүтгэх болно оо. Нидерландын Амстердам хотын төдийгүй дэлхий дахины бүх Сионы гэр бүлүүд маань хүчтэй байгаарай, анимо!