Мөнх амь ба Эх Бурхан

29,763 үзэлт

Эрдэмтэд удаан хугацааны турш амийн эх үндэс ба мөн чанарын талаар сонирхон, удаа дараа судалгаа хийсээр ирсэн. Эдгээр судалгааны үр дүнд хүн төрөлхтөн төдийгүй бүхий л амьд биетийн дүр төрх, амь нь тэдний эцэг эхээс өвлөж авсан генээс хамааралтайг олж илрүүлсэн хэдий ч амьтай холбоотой тайлж чадаагүй асуулт одоо болтол байсаар байна.

Библи бол амийн Бүтээгч буюу мөнх амь болсон Бурханыг гэрчилдэг ном. Эрдэмтдийн өнөөг хүртэл тайлж чадаагүй амийн нууц Библи дотор шингэсэн байгаа. Одоо ертөнцийн сууриас өнөөг хүртэл Бурханы нууцалж тавьсан тэдгээр нууцыг Библиэр олж мэдэцгээе.

Мөнх амь Бурханд бий

Бидний итгэж, тунхагладаг Бурхан бол Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг Нэгэн юм (Үйл 17:25). Хүн төрөлхтөн Бурханыг мэдэх ёстой учир шалтгааныг Библид тодорхой мэдүүлж өгч байна.

“Учир нь Израилийн гэрийг ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хай Намайг, тэгвэл амьд үлдэнэ.” Амо 5:4

Сүнслэгээр харвал хүн төрөлхтөн тэнгэрт нүгэл үйлдэн энэ газарт хөөгдөж ирсэн нүгэлтнүүд юм. Нүглээс болж үхлийн гинжинд хүлэгдэн, үхлээс мултарч чадахгүй оршихуй болсон учир заавал Бурханыг олж байж л амьдарна.

Тэгвэл Бурханыг таньж чадах, Бурханд л байгаа онцгой чанар юу юм бол? Тэр бол мөнх амь. Тэнгэр элч нар ч, тэнгэр дэх сүнслэг зүйлс ч үхэшгүй мөнх биш. Зөвхөн Бурхан л үхэшгүй мөнхийг эзэмшиж, бидэнд амь өгч чадах юм. Бурхан Өөрөө амьдрах зам, мөнх амийн зам учраас хүн төрөлхтөнд мөнх амь өгөх гэж л “Намайг хай” гэсэн үүрэг даалгавар өгсөн.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39

Дээрх ишлэлд айлдсанчлан Библи нь мөнх амь өгдөг Бурханыг гэрчилдэг ном юм. Мөнх амийн талаарх нууц ч тэр, мөнх амь өгдөг Бурханы талаарх нууц ч тэр Библид л нуугдсан байгаа. Бид Библиэс мөнх амийг, түүнчлэн Бурханыг ч олох хэрэгтэй.

“Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” Иох 10:10

“Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. …” Иох 14:6

Амь болсон Бурхан 2000 жилийн өмнө энэ газарт нэгэн Хүүхэд болж мэндэлсэн. Тэр бол Есүс Христ. “Амь бол Би байгаа юм” гэсэн Есүсийн үгнээс бид хүн төрөлхтнийг аврахын тулд энэ дэлхийд махан биеэр ирсэн Бурханыг таньж чадна. Тэнгэрт нүгэл үйлдэж, энэ дэлхий рүү хөөгдөж ирсэн хүн төрөлхтнийг энэрч өрөвдсөндөө тэдэнд мөнх амь өгөхөөр Бурхан Өөрөө ирсэн.

Амь өгөгч Ева, мөнх амь өгөгч Эх Бурхан

Есүс хүн төрөлхтөнд амь өгөхөөр энэ дэлхийд ирээд, бидний нүглийг өмнөөс минь үүрч, загалмайн аймшигт зовлонг туулан байж авралын амлалт болох шинэ гэрээ Алгасал баярыг ариун мах, үнэт цусаараа тогтоож өгсөн. Тэгээд хоёр дахиа үзэгдэхдээ Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аварна гэж амласан (Евр 9:27-28).

Хоёр дахиа ирэхдээ аварна хэмээсэн энэ амлалт нь анх ирсэнтэйгээ адил хоёр дахиа ирэхдээ ч мөн хүн төрөлхтөнд амь өгнө гэсэн үг юм. 2000 жилийн өмнө махан бие өмсөж ирээд туулсан Есүсийн золиосын зам хүн төрөлхтнийг аврахад хангалттай байтал энэ газарт хоёр дахиа ирэх болсон шалтгаан юу юм бол?

Хоёрдугаар Есүс Библийн зөгнөлийн дагуу анх энэ газарт ирэхдээ байгуулж өгсөн шинэ гэрээний үнэнийг тэр хэвээр нь сэргээж өгөх юм. Хоёрдугаар Есүсийн түүхийг анхны Есүсийнхтэй харьцуулж харахад цорын ганц ялгаа байгаа нь Иохан Паул нарт илчлэлтээр харуулсан шинэ Иерусалим тэнгэр Эх бодитоор гарч ирнэ гэсэн хэсэг. Тэгэхээр Есүсийн дахин ирэх бас нэгэн шалтгаан бол бидэнд тэнгэр Эхийг мэдүүлж өгөхийн төлөө юм.

“Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.” Эхл 3:20

“… Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв.” Мат 22:32

Адам эхнэрээ Ева гэж нэрлэсэн бөгөөд энэ нь еврей хэлээр “амь” гэсэн утгатай. Учир нь Ева амьд бүхний эх болсон юм.

Бурханыг “амьдын Бурхан” гэж тодотгосон нь түр зуур хязгаарлагдмал амьдралаар амьдарч байгаад үхэлтэй учрах хүмүүсийн Бурхан биш, мөнхөд амьдрах хүмүүсийн Бурхан болж, хүн төрөлхтөнд мөнх амь өгнө гэсэн үг юм. Харин Бурханыг “амьдын Бурхан” хэмээж, Еваг “амьд бүхний эх” гэж тэмдэглэсэн байдаг. Бас Бурхан л амь өгч чадна шүү дээ.

Тэгтэл Еваг “амь” гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бол? Адам нь Хоёрдугаар Есүсийг бэлгэдэж байгаа хүн (Ром 5:14). Адамаар Хоёрдугаар Есүсийг бэлгэдсэн юм бол Адамын эхнэр Евагаар Хоёрдугаар Есүсийн сүнслэг Эхнэрийг бэлгэдэх нь эргэлзээгүй юм. Энэ нь хүн төрөлхтөнд мөнх амь олгохын төлөө Эх Бурхан гарцаагүй гарч ирэх ёстойг зааж өгч байна.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Бурхан Өөрөө мөнх аминд хүрэх зам болохоор хүн төрөлхтөнд мөнх амь өгөх л гэж сүүлчийн энэ үед Сүнс болон Сүйт бүсгүй болж дэлхий дээр ирсэн. Адамтай “тохирох туслагч” болох Ева хамт байсан болохоор хүн төрөлхтөн амь авсны нэгэн адил Сүнс болох Эцэг Бурхантай Түүний Сүйт бүсгүй болох Эх Бурхан хамт гарч ирсэн болохоор бид мөнх амь авах болсон билээ. Адам эхнэр Евагаа амь гэж гэрчилсэнтэй адил Хоёрдугаар Есүс амьд бүхний Эх болсон Эх Бурханы талаарх үнэнийг хүүхдүүддээ гэрчилсэн юм.

Амийг эхээс өвлөн

авнаНүглийн гивлүүрээр халхлагдан харанхуй дунд төөрч байгаа хүн төрөлхтнийг мөнх амийн зам олоосой гэж Бурхан туйлын их хүссэн. Тийм ч учраас бүтээсэн зүйлсээрээ дамжуулан Өөрийн мөнх хүч ба бурхан чанарыг тодорхой харуулж, хүмүүст Бурханы тухай мэдэх боломж олгосон.

“… Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.” Ром 1:18-20

Бурханы бүтээсэн бүхий л амьд биет тогтсон амьдрах хугацаатай. Нэг өдрийн настай ялаа нас нь гүйцвэл жам ёсоороо нэг л өдөр амьдардаг гэнэ. Нохой дунджаар 15 жил, хуурай газар амьдардаг амьтдаас хамгийн том биетэй заан 60 орчим жил л насалдаг байна. Урт настай амьтан гэдгээрээ танигдсан далайн яст мэлхий 200 орчим жил амьдардаг аж.

Дэлхий гэх нэг л газар дээр амьдарч байгаа хэрнээ амьтдын наслалт яагаад ийм эрс тэс ялгаатай байдаг юм бол? Энэ нь амьтан тус бүр өөрсдийн эцэг эхээс тогтсон хугацаа бүхий амийг өвлөн авдагтай холбоотой ажээ. Нэг өдөр амьдардаг ялаа нэг өдрөөс илүүгүй амьдардаг нь эх ялаа нь нэг л өдөр амьдардаг учраас тэр. Бас эмэгчин заан 60-аас илүү насалж чадахгүй учраас л заан 60-аас дээш жил амьдарч чаддаггүй. Урт наслах гэж хичнээн хүсэж, хичээгээд ч эцэг эхээсээ өвлөж авсан насны хязгаарыг давж зуу зуун жил, мянга мянган жил амьдрах боломжгүй.

Бурхан бүх юмсыг ингэж бүтээсэн нь ч гүн гүнзгий зүй тогтол агуулж байгаа хэрэг.

“Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.” 1Иох 2:25

Бурхан бидэнд мөнх амь өгнө гэж амласан. Энэ газрын амьд биетүүд эцэг эхээсээ амийг өвлөн авдаг шиг бидний сүнсний Эцэг Эх Бурхан мөнх амийн генээ бидэнд өвлүүлж өгнө гэсэн үг.

Бүх амьд амьтан тогтсон хугацаа бүхий насыг л эцэг эхээсээ өвлөн авдаг. Орчин үед шинжлэх ухаан хөгжиж, бидний амийн үйл ажиллагааны хөдөлгөгч хүч эхээс өвлөгддөгийг хэдийн баталсан. Амийн талаар судалсаар байгаа эрдэмтэд Бурханы бүтээсэн түмэн зүйл дунд нуугдсан далд зүй тогтлыг ойлгож ухаарсан хэрэг.

Амийн эх үндэс Эх Бурхан

Бидний биед байдаг тоо томшгүй эс дунд митохондри гэдэг бичил эрхтэн байдаг. Митохондри нь энерги үйлдвэрлэлийг хариуцдаг эрхтэн. Митохондри байхгүй бол бид харж ч, бодож ч, тэр бүү хэл амьсгалж ч чадахгүй.

Харин ийм чухал үүрэг гүйцэтгэдэг митохондрийн ДНХ (ген) нь зөвхөн эхээс л хүүхдэд удамшдаг. Өөрөөр хэлбэл атомд байдаг ДНХ нь эцэг эхээс хоёулангаас нь адилхан хэмжээтэй өвлөгддөг ч митохондри дотор байдаг митохондри ДНХ нь зөвхөн эхээр дамжин хүүхдэд удамшдаг гэнэ.

Хэрвээ бид ээжийнхээ митохондрийг өвлөдөггүй байсан бол яах байсан бол? Тэгсэн бол амьгүй байх байсан. Амь оршин тогтнох боломжийг бүрдүүлэх энергийн анхдагч үүсвэр нь эхэд байдаг ажээ.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Амийн гол хүчин зүйлийг хүүхдүүддээ өвлүүлж өгдөг махан биеийн ээжүүд бидэнд байдаг шиг мөнх амийг бидэнд өвлүүлдэг Эх Бурхан тэнгэрт ч оршдог. Тэгвэл бид мөнх амьтай Бурханы генийг, тэр тусмаа Эх Бурханы мөнх амийн генийг өвлөн авах хэрэгтэй.

“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. … Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27

Бурхан “Би” хүн бүтээсэн гэлгүй “Бид” хүн бүтээсэн хэмээсэн. Бурханы дүр төрхөөр хүн бүтээхэд эрэгтэй, эмэгтэй хүн бий болсон. Үүнээс үзэхэд Бурхан эрэгтэй, эмэгтэй дүр төрхөөр зэрэгцэн оршдогийг мэдэж болно.

Тэр дунд эрэгтэй дүр төрхийн Бурханыг Есүс “бидний Аав” гэж мэдүүлж өгсөн (Мат 6:9). Тэгвэл хүн төрөлхтнийг бүтээсэн эмэгтэй дүр төрхийн Бурхан мэдээж “бидний Эх” болох биш үү? Тиймээс Паул элч ч бас тэнгэрт байгаа “бидний Эх”-ийн оршихуйг илчлэлтээр харж Библид тэмдэглэсэн юм.Бурханы тушаал сахих нь мэдээж чухал хэдий ч бүр илүү чухал нь амь өгөх Бурханы талаар мэдэх явдал юм.

Аль ч үед хууль нь биднийг Бурхан руу хандуулах үүрэг гүйцэтгэж ирсэн (Гал 3:24). Эх байхгүй бол амь байх боломжгүй энэ ертөнцийн зүй тогтол адил Эх Бурханыг мэдэж чадахгүй бол бид мөнх аминд хүрч чадахгүй.

Эх орших мөнхийн эх нутаг тэнгэрийн хаанчлал

Ертөнцөд одоо ч бас Эх Бурханд итгэдэггүй хүн олон. Сатан удаан хугацааны турш үнэнийг гуйвуулж, буруу ойлголт тарааж, хүн төрөлхтнийг мэхэлж ирсэн. Үүнийх нь уршгаар олон хүн Бурханы оршихуйд баттай итгэж чадахгүй, эсвэл Бурхан гэхээр Эцэг Бурхан л ганцхан байдаг гэж буруу ойлгож ирсэн.

Эх Бурханыг хүлээж авч чадахгүй хүмүүс ямар үр дүнд хүрэхийг Библид тодорхой зөгнөсөн байна.

“… Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж.” 2Тес 1:7-8

Бурхан сүүлчийн шүүлтийн үед Бурханыг мэддэггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авна гэсэн. Бурханыг бүрэн мэдэж чадахгүй бол шүүлтээс мултарч чадахгүй юм. Амийг олъё гэвэл хоёр дахиа энэ газарт ирсэн Эцэг Бурханыг олж, мөн Түүнтэй хамт гарч ирэх Эх Бурханыг заавал мэдэх хэрэгтэй.

Эх Бурханыг мэдэхгүйдээ өшөө авалтанд өртөх үй олон хүнийг бид Сион руу хөтлөх хэрэгтэй. Бурхан хамт оршиж, шинэ гэрээ байгаа Сионд өчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд Бурханыг мэдэх болно гэж бий (Иер 31:31-34, Иса 33:20-24).

Сион бол Эх Бурханыг ухаарч, мөнх амь олсон хүмүүсийн цуглах газар юм. Эцэг Бурхан Өөрийн биеэр энэ дэлхийд ирээд Эх Бурханы талаар бидэнд хэлж ухааруулсан. Мөн бидэнд Эх Бурханы яруу алдрыг тунхаглах тусам үндэстэн хэлтнүүд Сион руу цутган ирэх болно хэмээн амласан (Иса 60:1-9). Учир нь Эх л хүн төрөлхтний нам хаалттай байсан сэтгэлийн үүдийг нээх түлхүүр нь юм. Бүхий л цаг үед, аль ч улс оронд “эх” гэдэг үг хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж, самсааг нь шархируулдаг биш үү. Энэ нь хүн бүрийн сүнс зөн совингоороо мөнх амь өгөх Эх Бурханыг үгүйлэн санагалздагийн илрэл юм.

Эх байгаадаа л бид аз жаргалтай тэнгэрийн гэр бүл. Ээж нь харуулдан суудагтаа л хүмүүс төрсөн нутгаа санан санан очдог шүү дээ. Сүнсний Эцэг Эх хамт орших тэнгэр эх нутагтаа үеийн үед аз жаргал, баяр баясгаланг эдлэх Бурханы хүүхдүүд болохыг бүгдээс нь хүсэж байна.