Төсөөлөхийн аргагүй газар

9,538 үзэлт

Хүний төсөөлөх чадвар гэгч шавхагдашгүй их. Төсөөлөн бодох чадвар гойд хүнээс сайхан шинэ соргог бүтээл, мундаг уран бүтээл төрдөг. Тийм бүтээлийг хараад хүн өөрийн эрхгүй “Хөөх” гэж уулга алддаг шүү дээ. Заримдаа бусдын бодож ч чадахааргүйг хийсэн хүмүүст “Хүний ухаанд багтахааргүй юм хийжээ”, “Төсөөлөхийн аргагүй бүтээл болжээ” гэх мэтээр шагширцгаадаг.

“Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9

Тэнгэрийн хаанчлал нь хязгааргүй төсөөлөн бодох чадварт ч захирагдашгүй орон зай юм. Нэг удаа ч харж сонсож байгаагүй тул дэлхийн ямар ч хэлээр илэрхийлж дийлэмгүй, хүний уураг тархинд төсөөлөгдөхийн аргагүй тийм л газар.

Тиймээс л тэнгэрийн Бурхан энэ газарт ирсэн юм. Усан болор мэт тунгалаг амийн усны гол урсаад л, сар бүр үр жимсээ боловсруулдаг амийн модод ургаад л, үхэл, нулимс, өвдөлт гэж огтхон ч байхгүй газар. Ийм үзэсгэлэнтэй, ид шидийн мэт хаанчлал ноёрхдогийг хүн төрөлхтөнд мэдүүлэхээр залран ирсэн билээ.

Тэрхүү газар руу бүгд хамтдаа явъя гэж Сүнс ба Сүйт бүсгүй айлдан байна.