Цэцэгнээс суралцъя

4,976 үзэлт

Чусоны эхэн үеийн зохиолчдын гол төлөөлөл асан Ган Хы Ан нь зохиолч, зураач, мөн цэцэг ургамал арчлах тал дээр өргөн мэдлэгтэй цэцэрлэгч байсан аж. Түүний үлдээсэн “Янхуасуруг” (Цэцэг арчлах гарын авлага) номонд цэцэг ургамал тарих явцдаа өөрийн туршлагаар олж авсан мэдлэгээ багтааж, алив ургамлын онцлог, тарих аргын талаар бичиж тэмдэглэсэн байна.

Удвал, нишингэ, цахирмаа зэрэг 16 нэр төрлийн ургамлын талаар өгүүлсэн энэхүү номыг хүний зан чанарын талаар зааж сургасан гарын авлага ч гэж болно. Ган Хы Ан нь мод, цэцэг тарьж ургуулахдаа хүсэл сэтгэлээ засан, бардам сэтгэлийг хаяж, ач буяныг дэлгэрүүлэхийг зорьдог байв. Тэрээр нарс модноос чигч шударга занг, удвал цэцэгнээс ертөнцөөс алсуурхан нам гүмхэн амьдрах аргыг, тэргүүлэгч цэцэгсээс цэмцгэр эрхэмсэг байдлыг нь дуурайн суралцах нь зохистой гэж сургасан байна. Тэгээд “Ургамал бүрийн дуртай зүйл нь өөр өөр агаад үүнийг нь мэдэхгүйгээр хүний хүслээр хандвал тухайн ургамал хэрхэн нахиалж, хэрхэн цэцэглэн, унаган хэлбэр төрхөө үзүүлэх билээ” хэмээн төрөлх чанарыг нарийн шинжих ёстой талаар онцлон дурджээ.

Ургамал ногоог арчилж тордох нь сайн мэдээний үр жимсийг хүлээх тэрхүү явцтай тун төстэй. Үгийн үр цацаж, цэцэг дэлгэртэл нь бардам сэтгэлээ даран засаад, энэрэл буянтайгаар өөрчлөгддөг. Сүнс болгоны онцлог гэж байдгийн учир тэр чанарыг нь сайтар шинжилгүй зөвхөн өөрийн бодлоор хөтлөх гэвэл хичээж цацсан үр ч гэлээ үр жимсээ өгөхгүй байх нь бий. Сүнс нэг бүрийг суралцах зүйлтэй цэвэр буудай болгон өсгөе гэвэл эхлээд бид өөрсдөө гүн мэдлэгтэй сүнслэг цэцэрлэгч болцгоох хэрэгтэй. Тийн болох арга нь Библи гэх номд нэгд нэггүй бичигдсэн байдаг.