Ором

5,760 үзэлт

Гоо даам сонирхогчдын авахыг хамгийн их хүсдэг гоо даамны хөлгийг задь модоор хийдэг. Задь модоор хийсэн гоо даамны хөлөг өнгө үнэр сайхантай төдийгүй, уян хатан шинж чанартай болохоор гоо даамны өрөг чулууны ором тодорхой хугацааны дараа хуучин хэвэндээ ордог ажээ.

Задь модон хөлгүүдээс гадаргуу дээрээ ялимгүй оромтой хөлөг нь хамгийн сайнд тооцогддог гэнэ. Гэвч зориудаар ийм оромтой хийдэггүй аж. Гоо даамны хөлөг хийх явцад мод цуурах тохиолдолд түүнийг хаялгүй, даавуугаар сайтар ороож тохиромжтой газар хадгалдаг байна. Олон жил өнгөрвөл зарим нь агшиж тэлсээр хоорондоо зай завсаргүй болж, хуучин хэвэндээ орж наалддаг байна. Тэгж гүйцэд хийгдсэн гоо даамны хөлгийг зэрэглэл өндөртэй их гарын хөлөг гэж авч үздэг аж. Хөлгийн гадаргуу нь цуурсан оромтой хэрнээ хамгийн чанартай өндөр зэрэглэлийн хөлөг гэж шалгарах шалтгаан нь задь модны өөрийнх нь өвөрмөц уян хатан чанар үүссэн цууралтаа арилгаж, хуучин хэвэндээ орсноороо үнэ цэнээ нотолсон гэж үздэгт байгаа юм. Нэг ёсондоо дахин сэргэлтийн төлөөх зүтгэлийг нь ихэд үнэлдэг гэх үү дээ.

Зовлонг ялсан ормоороо хамгийн өндөр зэрэглэлийн хөлөг болдог гоо даамны хөлөг бидний сүнслэг төрхтэй ижилхэн юм. “Би биедээ Есүсийн оромнуудтай билээ” (Гал 6:17) гэж хэлсэн элч Паул шиг сайн мэдээний төлөө амь биеэ хайрлаагүй Бурханы ард түмний тухайд ором бий. Ах эгч дүү нараа хайрлах гэж мэрийсэн ором, ертөнцийн урхи саадыг ялах гэж хичээсэн ором, итгэлээ сахих гэж хүчээ дайчилсан ором гээд тэнгэрт байсан үзэсгэлэнтэй анхны төрхөндөө эргэж орохын төлөөх хамаг хүчээ дайчилсан ором нотолгоонуудыг Бурхан хараад өндрөөр үнэлэх болно оо.

“…Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ.” Гал 6:17