Хүн ер нь аливаа асуудалтай тулгарахаараа нэн түрүүнд боддог хүн нь ээж. Ээж дээрээ нэг оччихоор сэтгэл санаа тайтгарахын зэрэгцээ асуудлаа шийдэх гарц олж чадна гэж боддог нь хүмүүний мөн чанар.
Социологичид ч хүртэл хийсэн дүн шинжилгээндээ үндэслэн эмх замбараагүй байдал, зөрчилдөөний энэ эрин үед дэлхий дахинд хүлцэл уучлал, амар амгалан, халуун дулаан сэтгэлийн бэлгэдэл болсон эмэгтэй хүн, тухайлбал эх хүний шинж чанар байх хэрэгтэйг хэлдэг байна. Библийн зөгнөл харсан ч бидэнд Эхийн хайр хэрэгтэй, Эх Бурхан туйлын хэрэгтэй эрин үед амьдарч байгааг маань заадаг юм.
Аль ч үе, ямар ч улс оронд эх хүний үүрэг бараг л адилхан. Айл гэрийн хүүхдүүдийн дунд хэрүүл маргаан гарлаа гэхэд ээж нь л тэр хэрүүл маргааныг зохицуулж, хооронд нь эвлэрүүлдэг. Ээж хүн маргааныг зогсоож, юу нь буруу, юу нь зөвийг шүүн тунгааж, сахилгын дүрэм журам гарган, дахин хэрэлдэж зөрчилдөхгүй байхыг зааварчлан, ах дүүсийн хайрыг хүүхдүүддээ сануулдаг юм.
Ээж хүн зөвхөн амар тайвны зуучлагч байгаад зогсохгүй өрх гэрийн ухаалаг эзэгтэй байдаг. Гэр бүл нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон үед тэрээр бүсээ чанга бүсэлж зардлаа хэмнэн, хэрэгтэй хэрэггүй чухал биш юманд мөнгө үрэхгүйн төлөө анхаарч болгоомжлох зэргээр өрх гэрийн төсвөө үр ашигтай зохицуулдаг. Ингэж л ээж хүн үр хүүхдээ хоол хүнсээр таслалгүй, тэднийхээ хувцас хунарыг залгуулна.
Нэг ёсондоо ээж хүн гэдэг айл гэрийн дотор гардаг хамаг л асуудлыг шийдвэрлэгч нь гэхэд болно. Тэрнийх нь төлөөх шагнал, нөхөн олговор гэж байдаггүй ч эх хүн үр хүүхдүүдээ эв найртай байхад нь баярлаж, өдий хүртэл зүтгэсний хариу гэж үзнэ.
Бидний амьдарч байгаа энэ үед үй түмэн асуудал бэрхшээл бий. Есүсийн 2000 жилийн өмнө зөгнөсөнчлөн дэлхий даяар зөрчил мөргөлдөөн гарч, дэлхийн эдийн засаг хямраад байгаа.
“Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд Есүс хариуд… Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно. Энэ бүгд нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл юм.” Мат 24:3-8
“Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.” Лук 21:34-36
Есүс Христ энэ зөгнөлөө шавь нар нь Түүнээс хоёр дахиа ирэх болон үеийн төгсгөлийн шинж тэмдгийн талаар асуух үед айлдсан юм. “Амьдралын санаа зовнил” гэдэг нь санхүүгийн бэрхшээлийн тухайд санаа зовнихыг хэлсэн хэрэг.
Үндэстэн хоорондын, улс хоорондын зөрчил мөргөлдөөн цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр дордож байна. Түүнээс гадна дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Энэ бүх хямрал, эгзэгтэй нөхцөл байдал, үзэгдэл нь нийгэмд эх хүний хайр дутмагаас улбаатай. Зөгнөлийн энэ үед улс хоорондын зөрчил маргааныг хэн намжааж, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг хэн шийдвэрлэх вэ?
Айл гэр дотор хэрүүл маргаан дэгдэж, санхүүгийн бэрхшээл тулгарах үед тэр бүх асуудлыг шийдвэрлэдэг нь ээж байсан шиг одоо дэлхий ертөнцөд яаралтай хэрэгтэй байгаа Нэгэн нь Эх Бурхан юм. Хүмүүний амьдралд Эх Бурханы хүч чадал үйлчлэх үед л даян дэлхий амар амгалан байж, бүхий л асуудал бэрхшээл аяндаа шийдэгдэнэ.
Тэнгэр Эх бол хайр, амийн болон мэргэн ухааны эх ундарга. Эх бол бүхий л зөрчил маргааныг эцэслэдэг амар тайвныг өгөгч. Тэрээр золиосын мятрашгүй сүнсийг эзэгнэж, бүхий л зовлон бэрхшээлийг тэвчээрээр даван туулдаг. Хүүхдүүд нь найдвараа тавьж, итгэл хүлээлгэдэг зам ба үнэн бол тэнгэр Эх юм.
Эцэг Бурхан авралын түүхийг урт удаан хугацаанд удирдсан. Одоо Эх Бурхан авралын бүхий л ажлыг удирдан явуулах цаг ирчихээд байна. Эхээр л дамжин биелэх нэгэн шинэ зүйлийг Бурхан дэлхий дээр бүтээгээд байгаа.
“… Итгэлгүй охин, чи хэр удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.” Иер 31:21-22
Дээрх ишлэлд гарч буй “хүрээлэх” гэдгийг TEV Библид “хамгаалах” гэж орчуулсан байдаг. Уламжлалт болон орчин үеийн нийгэмд ер нь л эмэгтэй хүн сул дорой, эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хамгаалах ёстой гэсэн ойлголт байдаг шүү дээ. Хэрвээ эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хамгаалах боллоо гэхэд тэр нь “эмэгтэй” гэх сул дорой ядмаг нэгэн биш, дотроо хайр гэгчийн агуу хүчийг агуулдаг “эх” байж гэмээнэ тэгж хамгаалах боломжтой. Өөрөөр хэлбэл дээрх ишлэл нь Бурханы бүтээх тэр “шинэ зүйл” бол энэ дэлхийд Бурханы Өөрийнх нь илчилж өгсөн Эх Бурхан юм. Эх Бурхан л бүх хүнийг хамгаалж, энгэртээ тэврэн байж аврал руу хөтлөх юм.
Дээр үед эмэгтэй хүнийг эрэгтэй хүний өмч гэж үздэг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмэгтэй хүний эрх аажим аажмаар тэлж, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нэмэгдэн, тэднийг нийгэмд улам бүр идэвхтэй болгосон юм. Энэ нь дэлхий даяар эмэгтэй ерөнхийлөгч, эмэгтэй ерөнхий сайдын тоо өсөн нэмэгдсэнээр батлагдаж байгаа юм. Энэхүү түүхийн чиг хандлага, цаг үеийн үзэгдэл нь Бурханы зүй тогтолтой шууд холбоотой. Эцэг Бурхан дэлхий дээр шинэ зүйлийг бүтээсэн болохоор ертөнцийг удирдах ажил Эх Бурханаас хамаардаг билээ. Эх хүн үр хүүхдээ өсгөж, өрх гэрийнхээ санхүүг зохицуулж, хүүхдүүдийнхээ зөрчил маргааныг эвлэрүүлж, хэрүүл хийхийн оронд амар тайван амьдрахыг сургаж, тэмцэл зөрчил дунд байхын оронд нэг нэгэндээ санаа тавих ёстойг зааж сургадаг. Ингэж л айл гэрийг авч явдаг. Үүн шиг Эх Бурхан нэгэн айл гэр болох ертөнцийн хүмүүсийг удирдан залах юм. Эдүгээ бид хүн болгонд тэнгэр Эх хэрэгтэй үед амьдарч байна.
Өнөө үед хүмүүс нэг нэгнээ үзэн ядаж, дэлхий даяар терроризм, мөргөлдөөн байн байн гарч байгаа ч Эх Бурханы сургаал ба оюун ухаан бүх хүний сэтгэл оюунд шингэвэл үй олон зөрчил мөргөлдөөн шийдэгдэж, хүн бүрийн хүсдэг жинхэнэ амар тайван гэгч ноёлох юм.
Сионы ард түмний хувиар бид Эх Бурханы сэтгэлтэй байж, дэлхийн бүх хүнийг зөв зам руу хөтлөх ёстой. Одоо Библи бидэнд юу гэж сургасныг үзье.
“… Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. Эдгээрээр дутагддаг нь урьдын нүглээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, богино бодолтой нэгэн юм. Тиймээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй. Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно.” 2Пет 1:3-11
Итгэл, сайн чанар, мэдлэг, өөрийгөө захирахуй, тэвчээр, итгэл сүсэг, ах дүүсэг энэрэл, хайр зэрэг нь бүгд л Эх Бурханы хүүхдүүддээ байгаасай гэж хүсдэг сайхан чанар юм. Эдгээрийг бид итгэлийнхээ оюун ухаанд суулгасан байх ёстой. “Бие биенээ өөрөөсөө дээр гэж үз”, “Бие биедээ үйлчил” гэх мэт Эхийн сургаалыг сэтгэлдээ сийлж, амьдрал дээр хэрэгжүүлбэл дээр дурдсан бүхий л сайхан чанар ар араасаа гүйцэлдэж, улмаар бид бурхан чанарыг хуваалцах юм.
Хувийн зан чанараа өөрчлөхгүйгээр бид Бурханд таалагдах үр жимс огтхон ч гаргаж чадахгүй, эцэст нь итгэлээсээ холдон унах болно. Шинэ гэрээний үнэнийг дагадаг Сионы ард түмэн бурхан чанартай байх ёстой. Бурхан чанараараа дэлхий дахины бүх үндэстэн рүү явж, Эх Бурханы авралыг тунхаглан, тэдний зүрх сэтгэлд тайвшрал, амар тайвныг бий болгох ёстой. Амар тайвныг авчрах сайн мэдээ нь Исаиа 40-р бүлэгт тодорхойлсон тэрхүү сайн мэдээ биз дээ?
Одоо хорвоо ертөнц Эх Бурханыг туйлын их үгүйлэн хайж байна. Бушуухан дэлхий даяар явж, Сионд оршдог Эх Бурханы тухай хүн бүрд хэлж, олон цэвэр буудай үр жимс тэнгэрийн амбаарт оруулцгаая. Ингэхийн тулд бид Эхийн сэтгэлтэй байж, Эхийг дуурайх учиртай.
“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. … Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биенээ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор төгс болно. … Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. … Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг. Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.” 1Иох 4:7-21
Бурхан бол хайр. Мэдээж эрэгтэй хүний дотор ч хайр бий л дээ. Эцэг Бурхан ч мөн хайр хэрнээ Тэрээр тэнгэр Эхийн зүрх сэтгэл дотор энэ дэлхийн болон сансар огторгуйн хамгийн агуу хайрыг суулгасан юм. Яг одоо даян дэлхийд хамгийн хэрэгтэй Нэгэн бол хайр болох Эх Бурхан юм.
“Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. … Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой нь билээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж. Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна.” 1Иох 3:1-14
Библид биднийг Бурханы хүүхдүүд гэсэн учраас бид нэгнээ хайрлах ёстой. Бид тэнгэр Эхийн сургаалыг даган бие биедээ буулт хийж, нэг нэгнээ магтаж, харилцан хайр үзүүлбэл ертөнцийнхөн бидний энэ мэт үйлсийн цаана зөвхөн Эхийн үнэн сургаал л байсан гэдгийг ухаарч, улмаар тэнгэр Эхийг хайх биш үү?
Библид ариун хүмүүсийн үзэсгэлэнтэй зөвт үйлсийг Сүйт бүсгүйн нарийн маалинга болно гэж гэрчилдэг (Иса 49:14-18, Илч 19:7-8 үзэх). Сионы ариун хүмүүсийн хувиар бид ертөнцийн гэрэл, давс болох ёстой. Тэгэх үед ертөнцийн бүх хүн бидний сайн үйлсээр Эх Бурханы оршихуйд итгэх болно.
Бид “Эх” гэх үгийг сонсохоор л нүдийг минь нулимс бүрхэж, хоолой зангиран, зүрх цохилдог. Энэ нь тэнгэр Эхийн маань эелдэг зөөлөн зан чанараас үүдэлтэй байх. Эх маань хүүхдүүдээ дэндүү их хайрлан халамжилж, хамгаалдаг болохоор золиос хайр, амар амгалангийн жишээ болдог юм.
Хайр гэдэг бол Эхийн хамгийн агуу онцлог. Бид Эхийн хайранд суралцах учиртай.
“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол… Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, … Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. … Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.” 1Кор 13:1-13
Иерусалим тэнгэр Эхийн сургаалыг дагаад ертөнцийг хайраар аварцгаая. Хэрэв энэ ертөнцийнхөн бүгд Эхийн сэтгэлтэй болбол энэ дэлхий жинхэнэ амар тайван болох юм. Хүмүүс өөр хоорондоо эв эетэй, нэг нэгэндээ ах дүүсэг энэрлээр хандаж, итгэл, тэнгэрийн найдвараар дүүрэх юм. Тийн үйлдэж байх зуур тэнгэр эх нутагтаа буцахын төлөөх гэмшлийн түүх дэлхий даяар өрнөх болно.
Ингэхийн тулд эхлээд бид дахин төрөх ёстой. Сионы ард түмний хувиар хуучин хүнээ тайлж, Эцэгийн үнэний хуулиар, Эхийн хайрын хуулиар дахин төрөх учиртай. Эхнэр нөхрүүд нэг нэгэндээ хайраар урам өгч, тэнгэрийн найдвараар тэвчин, итгэл дотор нэг нэгнээ босгон байгуулах хэрэгтэй. Тэгж байж л Бурханы хаанчлал руу хүчлэн орох юм. Хараахан Бурханд итгэх итгэл байхгүй гэрийнхэндээ байнгын урам хүч өгч, тэдэнд Бурханы хаанчлал нь зовлон бэрхшээл, хэрүүл тэмцэл байхгүй газар, харин баяр хөөр, баяр баясгалан л өдөр бүр бялхах газар гэдгийг зааж мэдүүлцгээе.
Хүмүүс ер нь энэ ертөнц л ганцхан оршдог мэтээр бодож, үхсэний дараах амьдрал байдагт итгэдэггүй учраас ихэнх нь бухимдаж сэтгэлээр унадаг. Угтаа бол бүх сансар огторгуйгаас харахаар энэ дэлхий юу ч биш өчүүхэн жижиг тоосонцор. Тийм л өчүүхэн газар амьдардаг биднийг Бурхан тэнгэрийн хаан тахилч болгохоор сонгосон. Мөн үеийн үед үргэлжлэх тэнгэрийн ерөөл, тэнгэрийн шагнал болгон бидэнд тэнгэрийн мөнх амь амласан юм.
Одоо эдийн засгийн бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, террорист халдлага тасрахгүй байна. Эх Бурхан туйлын хэрэгтэй үед хүмүүн бид амьдарч байна. Аль ч талаараа энэ ертөнцөд Эхийн хайр зайлшгүй хэрэгтэй байна. Эх Бурхан яг ийм л цагт ирээд хүүхдүүдээ дуудан байгаа билээ.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Ариун Сүнс нь Эцэг Бурхан, Сүйт бүсгүй нь Эцэгийн Эхнэр гэхээр Эх Бурхан гэсэн үг юм. Одоо Бурханы хүүхдүүд бид Эх Бурхан энэ дэлхий дээр ирснийг дэлхий дахинд мэдүүлэх ёстой. Энэ мэдээг сонссон хэн боловч эргэлзэлгүй Сион руу ирж, Эх Бурханыг хүлээн авах учиртай.
Бурхан энэхүү шинэ ажлыг удирдаж, шинэ ертөнцийг бүтээсээр байгаа. Эх Бурхан бүх ертөнцийг тэвэрч, бүх хүнийг хайраараа хөтөлж байна. “Шинэ зүйл” гэж зөгнөсөн нь одоо ийн биелсээр байна.
Тэнгэр Эхэд итгэж, сургаалыг нь дагадаг хэн боловч зөрчил тэмцэл, бэрхшээл зовлон байхгүй мөнхийн ертөнцөд хөл тавина. Тэнгэрийн хүүхдүүдийн ёсоор энэ сайн мэдээг Самари, дэлхийн хязгаар хүртэл хурдхан тунхаглаад үхэл, гуниг, зовлон, уйлах гэж байхгүй амар амгалангийн ертөнц болох Бурханы хаанчлалд Эцэг Эхдээ үеийн үед магтаал өргөцгөөе.