WATV.org is provided in English. Would you like to change to English?

Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн даяар хотол түмэн Майхан баяр тэмдэглэ

Нехемиа 8-р бүлэг

779 Үзсэн тоо

Санбаллат, Тобиа нарын эсэргүүцэл саадан дунд ч израиль ард түмэн нэг гартаа зэвсгээ барьж, нөгөө гараараа тоосго өрөн, улмаар Иерусалимын хэрмийг бүрэн барьж гүйцээжээ.

Долдугаар сар болоход баяр хөөрт умбасан ард түмэн гулдан хаалганы урд талын талбайд өглөө эртлэн цуглаж, хуулийн ном авчрахыг гүүш Езрагаас гуйжээ. Езра хуулийн үгсийг чанга дуугаар уншихад ард түмэн сонсоод уйлж байв. Үүнээс хойш ард түмний эцгийн бүлийн тэргүүнүүд, тахилчид болон левичүүд хуулийн номд бичигдсэний дагуу Майхан баяр тэмдэглэхийг ард түмэнд сонордуулав. Ард түмэн модны мөчир авчран майхнууд барьж, тэндээ амьдрав. Тэд их баяр хөөр болжээ.

Иерусалимын хэрмийг бүрэн босгож гүйцээсэн израиль түмэн Бурханы хуулийн үгсийг Езрагаас сонсоод, сонссоноо хэрэгжүүлж, нурчихаад байсан өөрсдийн итгэлийг ч дахин босгов. Учир нь тэд Бурханы хүслийн дагуу амьдрах нь л хамгийн ерөөлтэй, хамгийн өлзийтэй зам гэдгийг өөрсдөд тулгарсан зовлонгоороо дамжуулан сайтар ухаарсан байжээ.