
Иерусалимын хэрэм нурсныг дуулаад ихэд гунигласан Нехемиа хэдэн өдөр залбирсны эцэст өөрийн үйлчилж байсан Артаксеркс хааны бүрэн тусламж дэмжлэгээр хотыг дахин босгох хүсэл өвөрлөн эх нутагтаа эргэн ирлээ.
Нехемиа Иерусалимд ирээд нурсан хэрмийн суурийг нарийн шинжиж, израиль ард түмнийг дуудан ийн хэлэв.
“Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй.”
Бурханы мутар өөр дээр нь байгааг, тийм болохоор хаан ч гэсэн тусалж дэмжсэн тухай Нехемиаг хэлмэгц израиль ард түмний сэтгэл хөдлөв.
“Зүйтэй. Бүгдээрээ хүчээ нэгтгэн дахин барьцгаая!”
Иерусалим хотыг сэргээн босгох ажил эхэлснийг сонсоод аммон хүн Тобиа, хорони хүн Санбаллат, араб хүн Гешем нар Израиль ард түмнийг шоолон басамжлав.
“Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу?”
Тэднийг доог тохуу хийхэд Нехемиа зоригтойгоор ийн хариулав.
“Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэг хувь, эрх эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч ногдохгүй.”
Эр зоригтой үйлдэл итгэлээс л гардаг. Итгэл ганхвал хүчгүй ганц үгэнд ч унаж мэдэх юм.
Нехемиа Иерусалимын хэрмийг дахин босгох ажлыг дооглон тохуурхаж байсан хүмүүсийн үгэнд огтхон ч автаагүй юм. Учир нь тэрээр Иерусалимын сэргээн босголтын төлөө өгөгдсөн үүргээ биелүүлэхэд Бурханы мутар өөр дээр нь оршино гэдэгт бат итгэж байсан юм.
Бурхан тусалж байгаад баттай итгэж, эсэргүүцэгчдийн ямар ч сааданд ганхаагүй Нехемиагийн эр зориг өнөө үед сайн мэдээ тунхаглах үүрэг хүлээсэн биднийг сэрээж байна. Өдөр бүр үр хүүхдүүдтэйгээ хамт байж, хамгийн дээдээр тусалж буй Бурханы хүч чадалд итгээд, бүгдээрээ зоригтой байцгаая.