Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө

Матай 16:13-20

12,841 үзэлт

Есүс шавь нарын хамт Цезарь Филипийн нутагт ирэв. Тэрээр шавь нараасаа ийн асуув.

“Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна?”

“Таныг баптисч Иохан эсвэл Елиа гэдэг.”

“Зарим нь Иеремиа шиг эш үзүүлэгчдийн нэг гэдэг.”

Есүс шавь нараасаа дахин асуув.

“Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?”

Петр итгэлтэйгээр ийн хариуллаа.

“Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн.”

“Петр, чи ерөөлтэй еэ. Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.”

Есүс Өөрийг нь зөв таньсан Петрт онцгой ерөөл хайрласан.

“Чи Петр (хад). Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно.”

Есүс таван мянга хүнийг таван талх, хоёр загасаар хооллосон. Тэгэхэд үй олон хүн Есүсийг дагасан боловч Түүнийг хүч чадалтай эш үзүүлэгчдийн нэг гэж л бодоцгоож байлаа. Харин Петр огт өөр байв. Петр “Есүс бол амьд Бурханы Хүү” гэж хэлсэн нь Есүсийг Бурхан мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн итгэлтэй байсанд юм (Иса 9:6). Есүс махан биеэр ирсэн Бурхан гэдгийг нь зөв таньсан Петрт “тэнгэрийн хаанчлалын түлхүүр” соёрхсон.

Библид зөгнөсөн ёсоор Бурхан хоёр дахь удаагаа хүн ​​төрхөөр энэ дэлхийд ирсэн юм. Тэгвэл Бурхан энэ үед “тэнгэрийн хаанчлалын түлхүүр” хэнд өгөх бол? Мэдээж 2000 жилийн өмнөх Петр шиг Бурханаас онцгой нигүүлсэл авсан, махан биеэр ирсэн Бурханыг зөв таньж мэдсэн ариун хүмүүстээ өгнө. Өөрөөр хэлбэл Ариун Сүнсний үеийн Аврагч Сүнс болон Сүйт бүсгүйг хүлээн авсан бидэнд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг соёрхох юм.