Сүүлийн үед гамшгийн тухай мэдээ их сонсогдож байна. Тэгээд ч тэр үү гамшгаас аварна гэсэн Алгасал баярын тухай их бодлоо.
Гамшгийн мэдээ ихсэх тусам авралын мэдээ илүү үнэ цэнэтэй сонсогддог. Алгасал баярыг нэрнээс нь харахад л гамшиг биднийг алгасан өнгөрдөг баяр юм.
Алгасал баяр сахиад хамгаалагдаж байсан тохиолдол бий юү?
Байлгүй яахав. 3500 орчим жилийн өмнө анх удаа Алгасал баяр сахих үед тийм түүх гарч байсан.
“Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. … Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.”
Гэтлэл 12:5-13
Египетийн нутаг дахь уугануудыг, малын анхны төлийг бүгдийг нь цохих их гамшиг буух өдөр Алгасал баяр сахисан израильчууд хамгаалагдаж байсан юм.
Египетэд арван гамшиг буусан тухай сонсож байсан л даа. Харин израильчууд Алгасал баяр сахиад аврагдсан гэдгийг анх удаа сонсож байна. Гэхдээ Алгасал баярын амлалт тэр үед л хамаатай байсан биш гэж үү?
Алгасал баяр бол аль ч үед хамаагүй Бурханы амлалт хүчинтэй байдаг баяр юм. Израилийг Өмнөд Иуда, Хойд Израиль гэж хоёр хуваагдах үед Өмнөд Иудагийн хаан Хезекиа удаан хугацааны турш сахиагүй Алгасал баярыг сахихаар Өмнөд Иуда төдийгүй Хойд Израиль руу ч мөн зарлагуудаа илгээсэн юм. Гэвч хойд израильчууд чухал мэдээ авчирсан зарлагуудыг зэвүүцэн, инээлдэж доромжилж байв. Эцэст нь Алгасал баярыг зөвхөн Өмнөд Иуда л сахисан. Ингээд юу болсныг харуулъя.
“… Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав. Гурав дахь жилийн шувтаргаар тэд түүнийг эзлэв. Ийнхүү Хезекиагийн зургадугаар он буюу Израилийн хаан Хошеагийн есдүгээр онд Самари эзлэгджээ. … Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг (Алгасал баярыг) зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.”
2Хаад 18:9-12
Алгасал баяр сахиагүй Хойд Израиль эцэст нь сүйрсэн.
Алгасал баяр сахисан Өмнөд Иудаг Бурхан хамгаалсан уу?
Тийм ээ. Бурхан тэнгэр элчээ илгээж, Өмнөд Иуда руу довтолсон Ассирийн цэргүүдийг устгасан.
“Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно. … Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно гэв” гэлээ. Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.”
2Хаад 19:30-35
Үнэндээ Өмнөд Иуда Хойд Израилиас цэргийн хүчээр сул байлаа. Тэгсэн хэр нь улс орноо хамгаалж чадсан нь тэд Бурханы амлалт шингэсэн Алгасал баярыг сахисантай холбоотой байв.
Хөөх, Алгасал баярыг ийм хүчтэй гэж мэдээгүй юм байна.
Бурханы амлалт баттай шүү дээ. Алгасал баяр сахиад хамгаалагдсан өнгөрсөн түүхүүд бол энэ үед амьдарч буй биднийг ч мөн Алгасал баяр сахиад хамгаалагдаарай гэсэн Бурханы сургамж юм.
“Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. …”
Ром 15:4
Тэгвэл Алгасал баяр сахих арга дээр үеийнхээс өөрчлөгдчихсөн юм үү? Яагаад одоо хургаар сахихгүй байгаа юм бэ?
Бидний амьдарч байгаа энэ үед Алгасал баярыг хонь, хургаар сахихгүй ээ. Биднийг хялбархан аргаар сахиулах гэсэндээ Есүс шинэ гэрээний Алгасал баярыг соёрхсон юм.
“Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”
Лук 22:15, 19-20
Бурханы сүм бол Библийн сургаалын дагуу Алгасал баяр сахидаг цорын ганц сүм гэдгээрээ танигдаж байгаа. Энд л Алгасал баярыг Бурханы хүслийн дагуу яв цав сахих боломжтой.
Би ч гэсэн шинэ гэрээний Алгасал баярыг заавал сахиад хамгаалагдана. Бурхан намайг дандаа хамгаална гэж бодохоос сэтгэл амарчихлаа.
Би ч бас Хезекиатай адил Алгасал баяр хамтдаа сахихыг зөвлөсөндөө баяртай байна. Энэ сайхан мэдээг танд хэлүүлсэн Бурхандаа талархаж байна.