WATV.org is provided in English. Would you like to change to English?

Миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү?

2Хаад 5:14-27

9,339 үзэлт

Уяман өвчин туссан Нааман жанжин Бурханы хүн Елишаг зорин очлоо. Бурханы үг ёсоор Иордан голд долоон удаа булхсаны дараа бие нь нялх хүүхдийн бие махбод адил сэргэсэн Нааман жанжин Елишад бэлэг өргөн барилаа.

“Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна.”

Елиша бэлэгнээс татгалзсан тул Нааманы арга барагдаж энэ хүслээ хойш тавьдаг. Нааманыг Елишагаас төдийлөн холдоогүй байхад Елишагийн зарц Гехази Нааманыг нэхэн одов. Нааман тэрэгнээсээ буун өөр рүү нь гүйн ирж буй Гехазитай уулзлаа.

“Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ” гэв.

Гехазигийн худал үгийг сонссон Нааман хоёр талант мөнгө, хоёр ээлжийн хувцас хоёр зарцаараа үүрүүлэн явуулжээ. Гехази өнөөх зүйлийг гэртээ оруулж тавьчихаад Елишагийн өмнө зогсов.

Елиша: “Гехази, чи хаана байв?”

Гехази: “Хаашаа ч яваагүй.”

Елиша: “Нааманыг чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас зэргийг авах цаг гэж үү? Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай” гэв.

Елишагийн өмнөөс Гехази цас шиг уяман өвчтэй гарч явжээ.

Нааманы авчирсан бэлгэнд ихэд шунасан Гехази овжин худал үгээр өөрийн сувдаг хүслээ хангажээ. Энэ хэргийг Гехази мэдээж ганцаараа байхдаа нууцаар үйлдсэн. Харин хэнд ч сэтгэлээ мэдэгдэлгүй, нууцаар үйлдсэн хэрэг ч Бурханы өмнө далдлагдана гэж үгүй. Бурхан Гехазиг нүгэл үйлдэх тэр агшинд Елишагийн зүрхийг гадагш хандуулж, хийсэн бүх хэргийг нь Елишад мэдүүлжээ.

Шуналд сэтгэлээ мэдүүлсэн Гехази эцсийн дүндээ нүд халтирам болдог. Шунал гэгч зүйл зайлшгүй нүглийг төрүүлдэг. Нүгэл нь томрохоороо хүнийг авралын ерөөлөөс холдоход хүргэнэ. Сэтгэл дотроо шуналд зай тавьж өгөхгүйн тулд анхаарч явах нь ерөөлд хүрэх анхны алхам билээ.