Библид Есүс “Бурханд дэмий мөргөдөг” гэж буруутгасан үзэгдэл гардаг. Бурханд мөргөж байхад яагаад энэ нь дэмий байдаг байна аа?

20,572 үзэлт

Бурханд мөргөхөд л ерөөл авна гэж бодох амархан л даа. Харин Библид өөрөөр заасан байдаг. Эш үзүүлэгч нарыг ч хүртэл Өөрт нь итгээд, Аврагчийн нэрээр ихийг үйлдсэн ч тэнгэрийн хаанчлал орж чадахгүй гэж Есүс айлдсан байдаг (Мат 7:21-23).

Бурханд итгэдэг хүмүүс Бурханд мөргөх зан үйл болгон мөргөл тэмдэглэдэг. Эш үзүүлэгч бол бүр ч тоо томшгүй их мөргөл сахидаг байж таараа. Тэглээ гээд тэнгэрийн хаанчлал орж чадахгүй тул тэд бүгд дэмий мөргөж байгаа гэж хэлж болох юм.

2000 жилийн өмнө шашны удирдагчдын Бурханд дэмий мөргөсөн шалтгаан нь тэд хүний тушаал заавар сахисанд байсан юм. Гаднаа бол тэд Бурханыг хамгийн их хайрлаж, уруулаараа Бурханыг хүндэлдэг удирдагчдын дүр эсгэсэн хэдий ч хүний тушаал сахиж, Бурханы тушаалыг орхисон юм. “Хоёр нүүрт” гэсэн илэрхийлэлтэй адил тэд итгэлээ гадна талаас нь л гоёж байсан хэрэг.

Хүний тушаал сахих нь Бурханд дэмий мөргөж байгаа хэрэг

Тухайн үед фарисайчууд, хуулийн багш нар хүний заншлыг Библид бичсэн Бурханы тушаалаас илүү чухалчлан үзэж байжээ. Есүсийн шавь нарыг ахмадын ёс заншлыг зөрчлөө гэж чичилж байсан шалтгаан энэ юм. Тэр үед Есүс тэднийг хүмүүсийн ёс заншлын төлөө Бурханы тушаалыг зөрчлөө гэж буруушаасан байдаг.

“Тэгтэл Иерусалимаас фарисайчууд ба хуулийн багш нар Есүс дээр ирж —Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд Тэр хариуд нь тэдэнд —Яагаад та нар бас ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалыг зөрчинө вэ?” Мат 15:1-3

Есүс Исаиагийн зөгнөлийг шууд иш татан, тэд Бурханы тушаалыг зөрчиж, хүмүүсийн тушаал сахиснаараа уруулаараа л Бурханыг хүндлэх нь Бурханаас ямар ч ерөөл авч чадахгүй дэмий мөргөл гэж онцолсон байна.

“Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа л Намайг хүндлэвч, зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ. Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.” Иса 29:13-14

“Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.” Мат 15:7-9

2000 жилийн өмнө фарисайчуудад энэ үгийг зүгээр нэг айлдаагүй юм. Бурханы тушаалыг зөрчиж, хүний тушаал, ёс заншилд илүү их үнэ цэнэ өгсөн хэний ч бай Библийн үгэнд шингэсэн Бурханы гүн хүслийг ойлгох мэргэн ухаан болон ухаан ялгах чадвар нь нууцлагдах юм. Хэдэн удаа, яаж ч хичээнгүйлэн Бурханд мөргөл сахисан бай хамаагүй огт ерөөл авахгүй.

Христ дуурайл үзүүлсэн Бурханы тушаал

Бурханаас үнэхээр эмээж, Бурханыг хайрладаг итгэгчид бол тушаалуудыг нь сахидаг (Иох 14:15). Бурханы тушаал сахидаг хүн Бурханы ерөөл болон Бурханыг мэддэг гэсэн гэрчлэл хүлээн авах юм.

“Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.” 1Иох 2:3-6

Есүс зөвхөн үгээрээ сургасан биш, Өөрөө дуурайл үзүүлж, бидний сахих ёстой Бурханы тушаал юу болохыг зааж сургасан.

“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” Иох 13:15

Есүсээс тийм сургаал хүлээн авсан элч нар үргэлж Христийн жишээг дагахыг хүсэж байсан юм.

“Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчид бай.” 1Кор 11:1

Тиймээс Христийн жишээг дагаж, Бурханы тушаал сахидаг сүм нь аврал авах үнэн сүм юм. Харин Бурханы тушаалыг зөрчин, урт удаан хугацаанд ёс заншил болгон хүний тушаал сахидаг сүм нь яг л 2000 жилийн өмнөх фарисайчууд шиг гаднаа Бурханд итгэдэг дүр эсгэсэн ч үнэндээ үнэн байхгүй сүм төдийгүй Бурханд дэмий мөргөдөг сүм юм.

Есүсийн шавь нартайгаа сахихыг хамгийн их хүссэн Бурханы тушаал нь шинэ гэрээний Алгасал баяр. Учир нь шинэ гэрээний Алгасал баярын талх, дарс нь Миний мах цус гэж Есүс амласан учраас уг талх, дарсыг идэж ууснаар нүглээсээ болж үхэх хувь тавилантай хүн төрөлхтөн нүглийн уучлалын ерөөл болон мөнх амь авна.

“Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.” Лук 22:15

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.” Иох 6:53-54

Хүний тушаал сахидаг сүм

Есүсийн заасан Бурханы тушаал нь Алгасал баяр юм. Харин өнөөгийн олон сүм Алгасал баярыг сахихгүй байгаа. Тэд Есүсийг уруулаараа бол Эзэн, Аврагч гэж хүлээн зөвшөөрдөг ч мөнх амь өгөхөөр Есүсийн байгуулсан шинэ гэрээний Алгасал баярыг болохоор сахих шаардлагагүй гэж зүтгэдэг. Харин оронд нь тус тусын шашны уламжлалынхаа дагуу өөрсдийнхөө дураар тогтоосон өдөр ариун зоогийн ёслол хийдэг. Ариун зоогийн ёслолд шингэсэн утга нь ч өөр өөр.

Зарим нэг сүмийнхэн үзэхдээ мөргөлийн удирдагч талх, дарсыг ерөөх үед Есүсийн жинхэнэ мах, цус болон хувирч, Есүс түүн дотор оршдог гэж заадаг. Мөн талх, дарсны өмнө хүмүүсийг бөхийлгөж талх, дарсыг хэт шүтдэг. Библийн хаана ч байхгүй утгагүй хүний тушаал бий болгосны дараа үүнийгээ сүмийнхээ уламжлал болгодог.

Өөр нэг сүм ариун зоогийн ёслолыг зүгээр л Христийн золиосыг дурсах ёслол, мөнх амийн ерөөлтэй хамаагүй гэж үздэг. Энэ нь “Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай” гэсэн Есүсийн хэлсэн үгнээс шууд зөрж байгаа хэрэг.

Дэлхийд дураараа бий болгосон хүний тушаал дан ганц үүгээр дуусахгүй. Ихэнх сүмийн сахидаг ням гаргийн мөргөл, Христмас зэрэг нь Библийн хаана ч байдаггүй хүний тушаал юм.

Ням гаргийн мөргөл болон 12 сарын 25 нь харийн шашны зарлиг тогтоолын дагуу гарч ирсэн. Ням гаргийн (Sunday) мөргөл нь нарны бурхан шүтдэг Митрагийн шашны ариун өдөр бөгөөд 12-р сарын 25 нь нарны бурхан Митрагийн төрсөн өдөр. Ийнхүү хүмүүс харийн шашны дүрмийг хуулбарлах замаар гаргасан ёс дүрмээ хэт өндөр үнэлж, үүнийгээ өөрсдийн агуу уламжлал гэж үздэг бол тэд үнэхээр аврал авч чадна гэж үү?

“Би та нарыг тэр дундаас гаргаж, гаднынхны гарт тушааж, та нарын эсрэг шүүхийг гүйцэтгэнэ. … Тэгвэл Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Учир нь та нар Миний зарлигуудаар явалгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь буй үндэстнүүдийн шийдвэрүүдийн дагуу үйлдсэн” гэв.” Езе 11:9-12

Харь үндэстнүүдийн шийдвэрүүдийг дагаад сүйрсэн израильчуудын энэхүү өнгөрсөн түүх нь Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт Бурханы тушаалыг үл тоож, хүний тушаал сахидаг хүмүүсийн үр дүнг харуулж байгаа хэрэг. Гэм нүглийн уучлал, мөнх амийн ерөөл авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрэхийг хүсч буй Бурханы ард түмэн өнгөрсөн түүхээс сургамж авч, хүмүүсийг Бурханд дэмий мөргөхөд хүргэдэг хүний тушаал сахихын оронд Бурханы үнэн тушаалуудыг сахих ёстой.