Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

Амралтын өдөр

Бурханы “Сахь” хэмээн тушаасан Бүтээгч Эзэний дурсгалт өдөр Амралтын өдөр. Амралтын өдөр нь “амрах өдөр” гэсэн утгаасаа илүү “Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Бүтээгч Бурханыг дурсах өдөр” юм. Бүтээгч Эзэнийг дурсах өдөр болох Амралтын өдрийг Бурхан онцгойлон ялгаж, Арван тушаалынхаа дөрөв дэх тушаал болгон тогтоожээ. Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. Гэт 20:8 Бурханы ард түмэн Бурханы хүслийн дагуу Амралтын өдрийг ариун өдөр болгож ариунаар сахих ёстой. Амралтын өдрийг сахиж байна уу, үгүй юү гэдгээр нь Бурхан Өөрийн ард түмнээ ялгана (Езе 20:11-17, Иса 56:1-7). Тэгвэл долоо дахь өдөр болох Амралтын өдөр нь өнөө үед ямар гараг юм бол? Библид Есүсийн амилсан өдрийн талаар тэмдэглэл байдаг нь Амралтын өдөр бямба гараг гэдгийг нотолдог юм. [Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр…

Толгойны алчуур

Бурханд үйлчилдэг итгэгч хүн мөн л бол мөргөлийн үеэр тохирсон хувцас өмсөх нь зүй ёсны хэрэг юм. Итгэл сүсэг бүхий сэтгэлээ бэлтгэж, мөн эрэгтэй итгэгчид толгойгоо бүтээх ёсгүй, харин эмэгтэй итгэгчид толгойгоо бүтээх ёстой хэмээн Бурхан сургасан байдаг. ... эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм. Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм. 1Кор 11:3-5 Итгэгчдийн мөргөл тэмдэглэж байгаагийн зорилго нь Бурханы яруу алдрыг гаргахын тулд юм. Бурханы яруу алдрыг халхлахгүйн тулд Бурханы сүмийн эрэгтэй итгэгчид толгойдоо юу ч өмсөлгүй мөргөл…