Бурханы үг судлах ёстойн учир

Бид яагаад Бурханы үгийг шимтэн судлах ёстой юм бол? Үүний учир шалтгааныг Библиэс тодруулцгаая. 1. Бид сүнсний амийнхаа төлөө Бурханы үг судлах ёстой. Бурханы үг нь амийн хоол юм. Есүс биднийг Бурханы үгээр амьдарна хэмээсэн байдаг. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв. Мат 4:4 Хүн хоол идэхгүйгээр амьдарч чадах уу? Чадахгүй. Хоол идэхгүй бол хүчгүй болж, тамирдан, цаашлаад амь насаа ч алдахыг үгүйсгэхгүй. Бидний сүнс ч үүнтэй адил юм. Үгэн хоол идэхгүй бол сүнслэг хүч гарахгүй бөгөөд сүнсээр өвчилж, улмаар сүнсний амиа алдаж ч мэдэх юм. Тийм болохоор бид зайлшгүй амийн хоол болох Бурханы үгийг судлах ёстой. 2. Итгэлээ өсгөж, аврагдахын тулд Бурханы үгийг судлах ёстой. Итгэл байхгүйгээр аврагдана…

Бурханы үг нь туйлын үнэн юм

Бурханы үг бол туйлын үнэн бөгөөд туйлын үнэн юманд шалтаг тайлбар гэж байдаггүй. Бурханы үг бол туйлын үнэн учраас зөвхөн дуулгавартай дагах хүмүүст ерөөл өгөгддөг. Иймд Бурханы үгийг туйлын үнэнд үзэх нь ерөөлийн зам, авралын зам юм. 1. Ноагийн бүхээг Бороо ордоггүй байхад Бурхан Ноад том бүхээг хий гэсэн тушаал буулгажээ. Бурханы зааварласан бүхээгний хэмжээ нь уртаашаа 137м, өргөөшөө 23м, өндрөөшөө 14м асар том хэмжээний завь байсан. Тухайн үе нь өнөө үе шиг завь хийх техник технологи хөгжсөн үе биш байв. Иймд бүхээг хий гэх Бурханы үг нь бараг л боломжгүй тушаал байсан. Түүнчлэн бүхээг хийхэд маш их ажиллах хүн хүч, материал шаардагдахаар байсан бөгөөд тэдгээрийн зардал нь асар их болно. Өнөө үед эрдэмтэд тухайн үеийн техникээр ийм том бүхээг…