-
bible-word-mnfaith-life-mn
- Нийт
- Үнэний тухай
- Амийн үнэн
- Шинэ гэрээ Алгасал баяр
- Сургаалын кино
- Итгэлийн амьдралын хөтөч
- Картын мэдээ
- Библийн асуулт, хариулт Q&A
- Хоёрдугаар Христ
- Эх Бурхан
- Елохим Бурхан
- Алгасал баяр
- Амралтын өдөр
- Сүнс
- Баптисм
- Толгойны алчуур
- 3 удаагийн 7 баяр
- Ариун Гуравын сэнтий нэг
- Бурханы сүм
- Загалмай
- Ням гараг
- Тэрс үзэл
- Сион
- Библи
- Сайн мэдээ
- Нүглийн уучлал
- Тэнгэрийн хаанчлал
- Мосегийн хууль ба Христийн хууль
- Сүүлчийн шүүлт
Нүглийн уучлал
Нүглийн хөлс нь үхэл
Библид “Бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ” хэмээн тайлбарласан байдаг (Ром 5:12). Бурханд итгэдэггүй хүмүүс “Сүм дээр очих болгонд байнга л нүгэлтэн гэх юм” гэж гомдоллодог. Үнэндээ бүх хүн угтаа нүгэлтэн юм. Бид Бурханд итгэдэг. Тиймдээ ч үхэхээс өөр аргагүй байсан нүгэлтнийг аварсан Бурханы ивээлд талархал, магтаал өргөдөг. Тэгсэн хэр нь өөрсдийгөө нүгэлтэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бид ч хүртэл үйлдсэн нүгэл маань яг ямар нүгэл гэдгийг одоо хэр нь бүрэн ухаарч чадаагүй, гэмшээгүй байгаа юм биш биз. Өөрсдийгөө эргэж нэг харцгаая. Бидний нүгэл ямар том болохыг, тэрхүү том нүглийг үнэгүйгээр уучилсан авралын ивээл ямар агуу болохыг бодох цаг гаргацгаая. Нүгэлтэн болсон тэнгэрийн хүүхдүүд Есүс 2000 жилийн өмнө энэ газарт ирээд, хамгийн түрүүнд “Гэмшицгээ” гэсэн үгээр сайн мэдээ тунхагласан…
“Бурханд итгэх төдийд л аврагдана” гэж хүмүүсийн ярьж байхыг би олон удаа сонссон. Тэр үнэн болов уу?
Итгэлээр аврагдана гэдэг нь гарцаагүй үнэн. Есүс “Итгэлийн чинь дагуу болог” гэж айлдсан байдаг. Элч Паул ч мөн итгэлийн ач холбогдлыг онцолж, итгэлийн амьдралын хамгийн чухал гурван хүчин зүйлийн нэг гэж тодорхойлсон байдаг. Тэрээр “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэж хэлсэн (Мат 9:29, 1Кор 13:13). “«Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг.” Ром 1:17 “Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”.” Гал 3:11 Гэсэн хэдий ч Библид хэлж байгаа итгэл нь хүмүүсийн ярьдаг итгэлээс өөр юм. Ихэнх сүм Есүсийн дагаж мөрдөхийг захисан шинэ гэрээний хуулиудыг бүрэн үгүйсгэдэг бөгөөд зөвхөн өөрсдийн дотроо бодож байгааг л итгэл гэж тодорхойлдог. Харин энэ бол жинхэнэ итгэл биш.…
Гэм нүглийн уучлал, аврал хоёр хоорондоо ямар ялгаатай юм бол?
Гэм нүглийн уучлал, аврал хоёр адилхан утгатай. Бид өөрсдийнхөө мөн чанарыг ойлгоход л үүний зангилааг хялбархан тайлна. Бидэнд хэрэгтэй аврал бол гэм нүглийн уучлал “Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:8-9 Бидний сүнсэнд бэрхшээл, аюул тулгараад байгаа учир бид сүнснийхээ авралыг олж авах ёстой. Энэ аюул бол нүглээс үүдсэн үүрдийн үхлээр төгсөх аюул билээ. “Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга.” Ром…