Сүнслэг ертөнцийг харцгаая

Бид энэ газарт тэнгэр эх нутгаа санагалзан, он жилүүдийг бадарчны амьдралаар өнгөрөөж байна. Харин махан биеийн хувцас өмсөн, нүдэнд үзэгдэх хязгаарлагдмал ертөнцөд хоригдож байгаа болохоороо бидний сэтгэл зүрх, оюун ухаан нүдэнд илэрхий махан биеийн зүйлд өөрийн эрхгүй автаж, сүнслэг ертөнцийн талаар бодож, харж чадахгүйд хүрдэг. Махан биеийн зүйлсэд хэт өөгшөөд байвал итгэл огт өсөхгүй, байгаа итгэл маань хүртэл аажим аажмаар муудаж, Бурханы хүслийг ухаарч чадахаа больдог. Тиймээс итгэлийн өвөг дээдэс бидний төгс итгэлийн төлөө үл үзэгдэх ертөнц оршдогийг, мөн энэ нь мөнхийн ертөнц гэдгийг ухааруулж өгчээ. “Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.”2Кор 4:18 Хүмүүс нүдэнд үзэгдэх ертөнцөд болж буй зүйлсэд сайн итгэдэг хэрнээ үл…

Хүн бүр сүнстэйг, сүнсний ертөнц гэж байдгийг би мэднэ л дээ. Гэхдээ сүнсний ертөнцийг би огт төсөөлж чадахгүй байна. Сүнсний ертөнцийг жаахан ч гэсэн төсөөлөх арга бий болов уу?

Хүн гэгч оршихуй газрын шороо болон амин амьсгалаас өөрөөр хэлбэл махан бие болон сүнснээс бүрддэг. Хүн үхсэний дараа махан бие нь газар шороондоо, сүнс нь Бурхандаа буцдаг. Нэг үгээр хэлэхэд хожим Бурхантай хамт амьдрах сүнсний ертөнц буюу тэнгэрийн хаанчлал гэж гарцаагүй оршдог юм. Гагцхүү бидний нүдэнд харагддаггүй тул тайлбарлахад тун хэцүү. “Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9 Өнөөг хүртэл орчин үеийн шинжлэх ухааны нээсэн хамгийн дээд хэмжээст орон зай бол сансар огторгуй юм. Хүмүүний мэдлэг, мэргэн ухаанаар бид тэнгэрийн хаанчлалын тухайд хэзээ ч бүрэн дүүрэн ойлголттой болж чадахгүй л дээ. Гэвч нүдэнд харагдаж буй сансар огторгуйгаар дамжуулан тэнгэрийн хаанчлал ямар газар болохыг бага ч…

Мөнхийн ертөнцийн бэлтгэл

Библид хүний амьдралын өдрүүдийг өвс ногоо болон хээрийн цэцэг шиг гэсэн байдаг (Дуу 103:15). Амьдрал гэдэг ийм л богинохон бас хоосон зүйл билээ. Харин энэ дэлхий дээрх амьдралаас гадна бидний анх байсан мөн хожим буцан явах газарт ч амьдрал байгаа. Хүн бүр энэ насныхаа амьдралыг дуусгаад хорвоог орхих ёстой болдог. Тэгвэл ирээдүйд очих тэнгэрийн орны тухайд бид хэр их бэлтгэлтэй амьдарч байгаа вэ гэдгээ нэг тунгаан бодоцгооё. Түшмэлийн үнэн үг Эрт цагт хааны тааллыг олсон нэгэн түшмэл байжээ. Тэр түшмэл хүний мөс сайтай, үнэнч шударга хэрнээ ухаан муутай хүн байв. Түүний үнэнч занг таалсан хаан түүнд улс орноо удирдах их хэргийг даатгаж гэнэ. Нэг удаа хаан мөнөөх түшмэлд нутаг орноороо тойроод ард түмнийхээ аж амьдралыг тандаж ирэх зарлиг буулгав. Хааны…

​Бурханы амлалт ба тэнгэрийн хаанчлал​

Хуучин он ард хоцорч шинэ онтой золголоо. Өнөөг хүртэл амьдарч ирсэн бүхий л цаг хугацааг эргэн харахаар ганц шөнө унтаад боссон юм шиг л богинохон санагдана. “Тэнгэрийн хаанчлал явах өдөр тэр хэрээр наашилж байгаа юм байна” гээд бодохоор бидэнд тэнгэрийн хаанчлал байгаа гэдэг нь хичнээн талархмаар хэрэг билээ дээ. 2000 жилийн өмнө Есүс энэ газар ирээд, тэнгэрийн хаанчлал ба там гэдэг нь гарцаагүй байдаг учраас Өөрийнх нь нээсэн замыг сайн дагаад, бүх хүн тэнгэрийн хаанчлалд ирээрэй гэж сурган, улмаар үнэний бүх сургаалыг хэрэгжүүлэхийг амьдралаараа бидэнд жишээ болгож үлдээсэн. Тэр замыг дагаад заавал тэнгэрийн хаанчлалд хүрэх тэнгэрийн гэр бүлүүд болоосой гэж хүсээд, Бурханы ухааруулсан зөв амьдралын үнэ цэнийг Библиэр дамжуулан судалъя. Хоосон биш зүтгэл Хүний амьдрал дэндүү богинохон. Олон баатрууд, хөрөнгөтнүүд,…