Сайн мэдээний арвин их үр жимс гаргах хамгийн шилдэг арга бол Бурханыг зүрх сэтгэлийнхээ төвд байлгах явдал. Зүрх сэтгэлийнхээ төвд Бурханыг залсан хүмүүст нэгэн онцлог шинж байдаг нь тэд цаанаасаа л бусдад үйлчилж, өөрсдийгөө даруу болгоход суралцсан байдаг. Учир нь Өөрийн хүүхдүүддээ үйлчлэх жишээ биечлэн үзүүлсэн Бурхан тэдний дотор оршдог юм.
Алгасал баярын ариун зоогийн ёслолын өмнө Есүс шавь нарынхаа хөлийг биечлэн угаасан нь биднийг ч мөн ийм даруу байдлаар бие биендээ зүрх сэтгэлээсээ үйлчлээсэй гэж хүссэндээ тэр юм. Хамгийн дээд сэнтийд залрах ёстой байсан тэнгэрийн Бурхан Өөрийгөө хамгийн дорд даруу Нэгэн болгосон билээ. Бурханы хүүхдүүд болсныхоо хувьд бид хүслийг нь сэтгэл зүрхэндээ шингээж чадах юм бол биднээс бардам зан гарах учиргүй.
Бидний дотор оршдог Бурханаа бүрэн дуурайж, ах эгч дүү нартаа үйлчлэх нь Бурханы даалгасан арван талантны үүргээ хангалттай биелүүлэх хамгийн найдвартай арга зам биш гэж үү?
“Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. …” Иох 15:5